- Playtime Festival-н үзэл санаа, агуулга нь чанартай хөгжим, түүнийг дэлгэрүүлэх чадварлаг уран бүтээлчдийг эх орондоо тоглуулахад чиглэдэг билээ. Тиймдээ ч энэ жил тус зорилгоо улам бүр бататган амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрөөр олон улсад танигдсан хамтлаг, уран бүтээлчдийг авчрахын сацуу тайзныхаа тоог бууруулаад байгаа юм. Ингэснээр наадмын үндсэн тайзууд болох Playtime, The Bunkr, Нааглихац, Grove, Fire, Disco Ger тайзууд, "La Vie En Rose", "Waldo" асрууд нийт 8 тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэж байгаа билээ. Тэдгээрээс өнөөдөр тоглох уран бүтээлчдээс онцолж байна.
Rock/indie
ХЭЗЭЭ: 2025-07-04-ны 23:00 цагт
ХААНА: Playtime Stage
YHWH Nailgun нь Нью-Йорк хотод суурилсан дөрвөн гишүүнтэй хамтлаг бөгөөд орчин үеийн дуу авиа, түүхий энерги хослуулсан бүтээлүүд туурвидаг. Филадельфиа хотод хорионы үеэр Zack Borzone ба Sam Pickard нар хамтлагаа үүсгэн байгуулж, дараа нь Jack Tobias ба Saguiv Rosenstock нар нэмэгдсэн юм. Тэдний нэртэй ижил нэртэй дебют EP нь бие даасан дуу авианы эрэл хайгуулыг илэрхийлжээ.
Electronic
ХЭЗЭЭ: 2025-07-05-ны 01:00 цагт
ХААНА: Naaglihats Stage
Klangkuenstler бол Германы техно продюсер, DJ, мөн label-ийн үүсгэн байгуулагч бөгөөд эрч хүчтэй техно сетүүдээрээ алдартай нэгэн. Тэрбээр 2012 онд Берлин рүү нүүж, тэр үеэс эхлэн Fith on Acid, Exhale зэрэг нэр хүндтэй label дээр уран бүтээлүүдээ гарган олны анхаарлыг татсан. Түүнчлэн өөрийн Zuckerton Records болон Outworld label ажиллуулж, дотоод болон олон улсын техно сценд нэрээ баттай байршуулсан билээ.
Electronic
ХЭЗЭЭ: 2025-07-05-ны 02:00 цагт
ХААНА: Grove Stage
Jennifer Cardini бол электроник хөгжмийн ертөнцөд
30 гаруй жилийн турш шинийг эрэлхийлж ирсэн
нэгэн билээ. Underground клубуудээс эхлээд
Ибизагийн супер клубууд хуртэл inclusive yyp
амьсгалыг бурдүүлж, хүйс, соёлын хил хязгааргүй
орон зайг хөгжмийн орчноор дамжуулан бий
болгосон. Тэрбээр Correspondant, DISCHI болон
FARIES зэрэг label дээр дамжуулан wave өнгө аяс
бүхий house хөгжмийг хөгжүүлж, өөрийн өнгө
төрхийг тасралтгүй шинэчилж ирсэн.
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|