Агвааны ОТГОНБАЯР

ХҮН нам /ХҮН/

УИХ-ын сонгуулийн 7-р тойрог

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь

Post
Share
Ерөнхий мэдээлэл
Авсан санал
4,274
Саналын хувь
4.8%
Нас
53
Хүйс
Эрэгтэй
Одоо эрхэлж буй ажил
ШУТИС, Мэдээлэл Холбоо Технологийн Сургуульд Компьютерийн Ухааны Багш
Мэргэжил
Математикч, Программист
Зорилго
Авилгыг технологиор арилгана. Хулгайг системээр зогсооно. Хүнд суртлыг дижиталаар шийднэ.

Замнал

Боловсрол
1989-1994: МУИС, Математикч
1994-1996: МУИС, Компьютерийн ухааны магистр
1999-1999: Английн Лейцестерийн Их Сургууль, Алгоритмчлалын мэргэжлийн сургалт
2023-2024: ШУТИС, Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль. Компьютерийн ухааны докторант
Ажлын туршлага
2001-2002: Мобиком компани. Бизнесийн хөгжлийн хэлтэст Ахлах хөгжүүлэгч.
2003-2004: МУИС, МКС, Мэдээллийн системийн тэнхим. ахлах багш.
2004-2004: USI ХХК-н гүйцэтгэх захирал.
2010-2012: USI ХХК-н гүйцэтгэх захирал.
2013-2019: АСТЕРИСК ТЕХНОЛОЖИС КОМПАНИЙН ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Онцлох ажлууд
1994-2000: Програмчлал болон мэдээллийн технологийн чиглэлээр ордог бүх хичээлийг зааж оюутнуудыг сургахын зэрэгцээ өөрийн онолын мэдлэгийг сайжруулж өргөжүүлсэн.
2000-2001: УБИС, Компьютер-Мэдээллийн Технологийн Сургууль. Захирал.
2005-2010: ЯПОНЫ KEYWARE SOLUTIONS LLC-Д ХӨГЖҮҮЛЭГЧ, СИСТЕМ ИНЖЕНЕР.
2013-2015: МОНОС ГРУППИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ.
2014-2017: CIO Club-н Ерөнхийлөгч
2019-2021: АСТЕРИСК ТЕХНОЛОЖИС КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
2019-2021: ГЭРЭГЭ СИСТЕМС КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ
2021-2023: ICT GROUP-н CTO буюу Технологи Хариуцсан захирал
2023-одоо: ШУТИС, Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн Компьютерийн Ухааны Багш
Нэмэлт мэдээлэл

“Авлигыг технологиор арилгах”  IT инженер Агвааны Отгонбаярыг танилцуулж байна

 

“Авлигыг технологиор арилгана” гэж эзэмшсэн мэргэжил, дадлага туршлагадаа тулгуурлан зоригтой амлах буй IT инженер Агвааны Отгонбаярыг танилцуулж байна.

 

2024 оны Улсын их хурлын ээлжит сонгуульд ХҮН нам мэдлэг боловсрол ажлын туршлагатай шинэ залуу нэр дэвшигчдийг сойж буй. Тэдний нэг нь математикч, программист Агвааны Отгонбаяр юм. Өмнөговь аймагт төрж өссөн А.Отгонбаяр төрлөх орон нутгийнхаа газрын баялгийг авлига, албан тушаалтнуудын гарын салаагаар урсдаг шударга бус байдалтай эвлэрч харж суухыг хүсээгүй учир ийнхүү өөрийн мэргэжил, дадлага туршлагыг ашиглан тэмцэхээр зориг шулуудан говийн бүст хүч үзэж байгаа нь энэ.

 

 

Нэр дэвшигч А.Отгонбаярын тухайд, Авлигыг технологоор арилгана гэсэн маш тодорхой зорилготой. Хийж хэрэгжүүлж байсан туршлага ч түүнд бий. Чадна гэсэн итгэл ч дүүрэн байна. Монголын томоохон групп компаниудад авлигыг технологиор зогсоосон түүх түүнд бий. Одоо төрийн түвшинд энэ мэдлэг, туршлагаа ашиглах цаг нь болсон гэж итгэл шулууджээ.

 

Засгийн газар нүүрсийг биржээр борлуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг улам төгөлдөржүүлэн бүрэн автоматжуулах хэрэгтэй. Хүний гар ажиллагааг арилган тээвэр логистикийг технологиор шийдэх хэрэгтэй. Ингэж байж луйвар орохгүй болно. Цаашид дахин 40 их наядын хулгай гарахгүй, технологийн шийдэл нь бий. Өнөөдөр блокчэйн, хиймэл оюун ухаан гээд хулгай хийх боломжийг хаах бүрэн боломж бий гэж нэр дэвшигч Отгонбаяр хэлсээр байгаа юм.

 

Түүний тухайд IT чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажил зөвхөн дотоодод төдийгүй олон улсад ч бий. Тэрээр Япон улсад системийн инженерээр 5 жил ажилласан байдаг. Энэ хугацаанд сансрын хиймэл дагуул удирдах систем, олон улсын онгоцны буудлын ажиглалт хяналтын систем, метроны хяналтын систем, метроны карт хяналтын систем гэх мэт нарийн мэргэжлийн томоохон төслүүдийн программуудыг бичиж явсан юм. Өнөөдөр түүний бичсэн программ сансарт хиймэл дагуул дотор ажиллаж байна. 

 

Мөн Монголд анх удаа оюуны экспортын ажлыг Япон Улсаас авч ирж байсан юм. Түүний авч ирсэн оюуны экспортын ажлыг дотоодын олон зуун технологийн ажилтнууд амжилттай хэрэгжүүлэн олон сая долларын орлого олж ажлын байр бий болгож байсан юм.

 

 ХҮН намаас нэр дэвшигч Агвааны Отгонбаяр “Би дархан хүний удам, дархчууд чинь дээр үеийн инженерүүд шүү дээ” өнөөдөр би технологийн инженер хүнийхээр хувиар төрд нүүрлэсэн “Авлигыг технологиор арилгана ” хэмээн ам бардам итгэл дүүрэн хэлж явна.

Хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан

Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй

Нэр дэвшигчийн мөнгөн хандивын тайлан

Хөрөнгө орлогын мэдүүлэг
2023 | нийт хөрөнгө: 332,185.85 мян.төг
Овог нэр:
Агвааны ОТГОНБАЯР
Өөрийн орлого:
100,185.85 мян.төг
Орон сууц, барилга байгууламж:
175,000.00 мян.төг

1. Нийтийн орон сууц - 1
2. Авто зогсоол - 1

Тээврийн хэрэгсэл:
40,000.00 мян.төг

1. Toyota| Prius- 1
2. Mitsubishi| Outlander- 1

Бэлэн мөнгө нийт дүн:
3,000.00 мян.төг
Зээл:
14,000.00 мян.төг
Компани, нөхөрлөл, хоршоо:

1. Амар Экспресс ХХК ХХК
2. Ийзи гөү Эс Би Эй ХХК