- Авсан санал
- 44,187
- Саналын хувь
- 31.8%
- Нас
- 41
- Хүйс
- Эмэгтэй
- Одоо эрхэлж буй ажил
- Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Соёлын сайд
- Мэргэжил
- Эдийн засагч, нягтлан бодох бүртгэлийн бакалавр, Зүүн Английн Их сургууль
- Зорилго
- Хүчтэй эдийн засагт суурилсан хүний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлнэ.
-
Мөрийн хөтөлбөр
Замнал
Соёлын салбарт хийж, хэрэгжүүлсэн ажил, хууль эрх зүйн шинэчлэл:
Ч.Номин Соёлын сайдаар ажиллах хугацаандаа Соёлын салбарын тогтолцоог улсын хэмжээнд бүрдүүлж төрийн соёлын бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Соёлын тухай хууль болон Музейн хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг батлуулан соёлын салбарын хууль эрх зүйн орчныг бэхжүүлж соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн бие даасан салбар болох суурь бүрдэв. Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсанаар гаднын уран бүтээлчид Монгол Улсад кино зураг авалт хийх, татварын буцаан олголт авах зэрэг эрх зүйн таатай орчныг бүрдүүлэв. Үүний нэгэн жишээ нь Япон улсын “Вивант” олон ангит УСК кино бөгөөд манай улсад богино хугацаанд зураг авалт хийхдээ 6 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтийг бий болгосон нь манай улсын хувьд мэдлэгт суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг хөгжих нөөц бололцоо бий гэдгийг харуулав.
Соёлын салбарын төсөв 2020 онд 180.8 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 397.7 тэрбум төгрөгт хүрсэн. Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин 760,000 төгрөгөөс 1,820,000 төгрөгт хүрэв. Энэ хугацаанд соёлын салбарт томоохон бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, сүүлийн 4 жилд Чингис хаан Үндэсний музей, Хүүхэд Залуучуудын Театр болон Үндэсний Номын Сангийн шинэ барилга зэрэг 89 барилга байгууламжийг ашиглалтад оруулав.
Мөн олон улс дахь Монгол Улсын сурталчилгаа мэдээллийн үндэсний хороог ахлан ажилласнаар манай улсын талаарх эерэг хэлэлцүүлэг цахим орчинд 2023 онд 24 хувиар, 2024 онд 38 хувиар өсөж, 2023 онд манай улс түүхэн дээд 650 мянга гаруй жуулчин хүлээн авч, 1.3 тэрбум ам.долларын орлого олов. Түүнчлэн 2024 онд зочлоход хамгийн тохиромжтой улсыг “Lonely Planet”-ийн аялал жуулчлалын шинжээчид нэрлэсэн бөгөөд Монгол Улс уг жагсаалтыг тэргүүлж, “National Geographic” суваг Чингис хаан Үндэсний музейг заавал зочлох соёлын 20 орон зайн нэгээр шалгаруулав.
Иргэдийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд 86 нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, “Соёлын бүтээлч сар”, “Музейн долоо хоног”, “Art week”, “Соёлын сэргэлт”, “Соёлын эрхийн бичиг”, “Монгол гэр үзэсгэлэн” түүнчлэн БНФУ-ын Нант хотноо 250 мянга гаруй хүн үзэж сонирхсон “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг тэргүүтэй 10,891 арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 7,237,000 иргэнд соёлын үйлчилгээг хүргэв.
Сошиал хуудас:
1. Facebook
2. Instagram
3. X /twitter/
4. Цахим хуудас
5. Linkedin
6. Youtube
Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй
Нэр дэвшигчийн мөнгөн хандивын тайлан
- Овог нэр:
- Чинбатын НОМИН
- Өөрийн орлого:
- 245,349.36 мян.төг
- Гэр бүлийн гишүүдийн нийт орлого:
- 1,034,653.49 мян.төг
- Орон сууц, барилга байгууламж:
-
17,248,391.70 мян.төг
1. Нийтийн орон сууц - 8
2. Үйлчилгээний зориулалттай - 6
3. Авто зогсоол - 3
- Тээврийн хэрэгсэл:
-
1,065,000.00 мян.төг
1. Toyota| Alphart- 1
2. Nissan| Patrol- 1
3. Mercedes Benz| G 55 AMG- 1
4. Toyota| Land Cruiser 80- 1
- Газар:
-
13,000.00 мян.төг
1. Эзэмших-3550м2-1
2. Эзэмших-625м2-1
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:
- 750,000.00 мян.төг
- Дотоодын банк, санхүүгийн байгууллагад:
- 1,769,699.41 мян.төг
- Гадаадын улсын банк, санхүүгийн байгууллагад:
- 875,028.40 мян.төг
- Бэлэн мөнгө нийт дүн:
- 3,338,653.88 мян.төг
- Авлага:
- 24,282,237.58 мян.төг
- Зээл:
- 9,175,567.19 мян.төг
- Компани, нөхөрлөл, хоршоо:
-
1. Эрдэнэс таван толгой ХК
2. монимэйшн ХХК
3. Ори Студиос ХХК
4. Арри Монгол ХХК
5. Скинни ХХК
6. Воркшоп ХХК
7. Веп Энтертайнмент ХХК
8. Ай Ти Би консалтинг ХХК
9. Монголын телевизүүдийн Чуулган Бусад
10. Хорин Мянган зүрх сан Бусад
11. Ард даатгал ХК
12. Ард санхүүгийн нэгдэл ХК
13. Эрдэнэс таван толгой Бусад
14. Ард даатгал ХК
15. Ард санхүүгийн нэгдэл ХК
16. Ард кредит ХК
17. Номсис ХХК
18. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв Бусад
19. скинни констракш ХХК
20. Эрдэнэс таван толгой ХК
21. Эрдэнэс таван толгой ХК
22. Говь ХК
23. Тэнгэрлэг медиа групп ХК
24. Крипто үндэстэн ХХК
25. Крипто үндэстэн ХХК
26. Сэнтрал Экспресс Си ви ЭС ХК
27. Түмэн шувуут ХК
28. Монос хүнс ХК
29. Пресс Цэнтр Эм Эн ХХК
30. Цахим сэтгүүл зүйг дэмжих төв ТББ Бусад