Отгоншарын БАТНАЙРАМДАЛ

Монгол Ардын нам /МАН/

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог

Сүхбаатар, Чингэлтэй

🏆 Сонгогдсон
Post
Share
Ерөнхий мэдээлэл
Авсан санал
43,261
Саналын хувь
34.2%
Нас
40
Хүйс
Эрэгтэй
Одоо эрхэлж буй ажил
МАН-ын Нарийн бичгийн дарга
Мэргэжил
Эдийн засагч
Зорилго
Мэдээлэл байхгүй

Замнал

Боловсрол
2002-2004: Олон улсын бакалаврет, Дэлхийн Нэгдсэн Коллеж, Норвеги Улс
2004-2008: Эдийн засгийн ухааны бакалавр, Макалестер Коллеж, АНУ
2013-2015: Бизнесийн удирдлагын магистр (MBA), Харвардын бизнесийн сургууль, АНУ
Ажлын туршлага
2000-2010: "Чоно Корпораци" ХХК-ийн Хөрөнгө оруулалтын менежер
2010-2011: "Прайс Вотерхаускүүперс Монголиа" ХХК-ийн Консалант
2011-2013: "Рескап" ХХК-ийн Дэд ерөнхийлөгч
2015-2017: АНУ-ын Банк оф Америка-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын банкир
2018-: "Эрдэнэс тавантолгой" ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал
2019-2020: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх
2020-2023: Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд
2023-: МАН-ын Гадаад харилаа хариуцсан орон тооны нарийн бичгийн дарга
2023-: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
Нэмэлт мэдээлэл

ТҮҮНИЙ ТУХАЙ БАРИМТУУД:

 Түмэндээ хүндлэгдсэн эмч:

Аав Б.Отгоншар нь 10 мянга гаруй хүнд мэс засал хийсэн хүний гавьяат эмч. Тэртээ 1987 онд хөлдөж осгоод, найдваргүй гэгдэж байсан 4 настай хүүд тусламж үзүүлж, амь оруулсан эмч нарын нэг гэдгээрээ олонд алдартай.

Ээжийн туслах ногоочин:

Ээж Г.Жавзан нь Ховд аймгийн техникумд багшилдаг байсан. Насаараа ногоо тарьсан агрономич хүн. О.Батнайрамдал багадаа ээж, ах, эгч нарыгаа даган гэрээсээ 25 км-ын алсад орших ногооны талбай руу явган алхаж, ногоо тарьдаг байжээ.

Хамтдаа хөгжсөн долоон жил: 

О.Батнайрамдал 2017 онд хоёр найзтайгаа хамтран “Unlock podcast”-ыг эхлүүлж, англи хэл дээр хэвлэгдсэн дэлхийн шилдэг 164 номыг уншиж, олон мянган залууст тоймлон хүргэж байна. Стэнфордын их сургуулиас 1.4 тэрбум төгрөгийн тэтгэлэг авсан Ш.Урангоо охин подкастын бүх дугаарыг сонсож, итгэл, урам зориг авч байсан тухайгаа дурдсан байдаг. 

 Бестселлер номын зохиогч:

Өөрийн амьдралын түүхээ сийрүүлж, “Ховдоос Харвард руу” номоо үр хүүхдийнхээ боловсролын төлөө бүхнээ зориулдаг аав, ээж нарт зориулан бичсэн юм. Тэрхүү ном нь удаа дараа шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн билээ.

Мэдлэгт шамдсаны шагнал:

Тэрбээр 2008 онд Макалестер коллежийн Ерөнхийлөгчийн нэрэмжит “Манлайлагч оюутан”, Эдийн засгийн тэнхимийн шилдэг оюутны шагналыг хүртэж байсан. Мөн өнгөрсөн жил коллежийнхоо "Дэлхийн Иргэн" шагналыг авчээ. О.Батнайрамдалыг 2023 онд Дэлхийн эдийн засгийн форумаас “Дэлхийн залуу удирдагч”-ийн нэгээр нэрлэсэн билээ.

Боловсролын тэгш боломжийн төлөөх тэмцэл:

Боловсролын зээлийн сангийн хулгайн талаар 2023.05.16-нд анх шүгэл үлээсэн юм. Тэрхүү хэвлэлийн хурлын үеэр 1997 оноос хойш 363 тэрбум төгрөгийн гадаад зээлийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, тэдний хамаарлын хүмүүс байгааг тоо баримтаар үзүүлж байв. Шүгэл үлээснээс хойш жилийн хугацаанд БЗС-гийн гадаад зээлийн эргэн төлөлт 6.8 тэрбум төгрөгт хүрсэн байгаа юм.  Энэ нь эргэн төлөлт тав дахин өссөн үзүүлэлт боловч, нийт эргэн төлөлтийн 95 хувь нь эргэн төлөгдөөгүй байна. 

Хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан

Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй

Нэр дэвшигчийн мөнгөн хандивын тайлан

Хөрөнгө орлогын мэдүүлэг
2023 | нийт хөрөнгө: 1,104,946.36 мян.төг
Овог нэр:
Отгоншарын БАТНАЙРАМДАЛ
Өөрийн орлого:
44,060.13 мян.төг
Орон сууц, барилга байгууламж:
666,000.00 мян.төг

1. Нийтийн орон сууц - 2
2. Авто зогсоол - 1
3. Авто граж - 1

Тээврийн хэрэгсэл:
23,000.00 мян.төг

1. Toyota| Lexus- 1

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад:
13,533.49 мян.төг
Гадаадын улсын банк, санхүүгийн байгууллагад:
57,552.74 мян.төг
Бэлэн мөнгө нийт дүн:
300,800.00 мян.төг
Компани, нөхөрлөл, хоршоо:

1. Анлок Паблишинг ХХК