Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Хойд Солонгосын асуудлаар Хятад бидэнтэй хамтран ажиллаж байгаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Хятад улс Хойд Солонгосын асуудлыг шийдэхээр бидэнтэй хамтран ажиллаж байхад би яагаад тэднийг валютын луйварчин гэж нэрлэх ёстой юм бэ? Юу болохыг бид удахгүй харах болно!” гэж бичжээ.

Үүний өмнөхөн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Херберт Раймонд Макмастер “Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээний бүх хувилбарыг хэлэлцэж байгаа” гэж Афганистанд айлчилж байхдаа мэдэгдсэн юм. Тэрээр бүх хувилбар дээр холбоотнуудтайгаа, тэр дотроо Хятад улстай хамтран ажиллаж байгаа гэжээ.

Ням гарагийн өглөө Пьёньяний дэглэм пуужингийн туршилт хийх оролдлого гаргасан ч хөөрснөөсөө хойш хэдхэн секундын дараа дэлбэрсэн гэх мэдээллийг Өмнөд Солонгос, АНУ-ын албаныхан өгч байгаа. Энэхүү оролдлогыг Өмнөд Солонгос, Япон, АНУ улсууд өдөөн хатгалга гэж үзэн ямар хариу арга хэмжээ авахаа хэлэлцэж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today