2018/02/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.21₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-20°
03:00
S44
-27°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-26°
09:00
S32
-26°
10:00
S32
-23°
11:00
S32
-20°
12:00
S44
-17°
13:00
S44
-16°
14:00
S28
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын салбарт “дархлаа” хэрэгтэй

ikon.mn
2017 оны 3 сарын 24
Барилга.МН

Барилгын ажлыг хөнгөвчилж, чанартай гүйцэтгэх бололцоог хангасан шинэ стандарт, норм дүрмүүд, дэвшилтэт технологиуд, барилгын материалууд хэрэглээнд нэвтэрч, хүссэн барилгаа Монголдоо барих боломж улам бүр нэмэгдсээр. Гэтэл гаднаас нь харахад өнгө үзэмж сайтай ч стандартад нийцэхгүй хямд төсөр материалаар барилгыг чанаргүй гүйцэтгэн, өндөр үнээр худалдаж, иргэдийг хохироох явдал байсаар л байна.

Барилга бол улс орны бүтээн байгуулалт, үндэстний хөгжил, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдалтай салшгүй холбоотой онцгой үйл ажиллагаа. Барилга барих, хүн эмчлэх, хуулийн зөвлөгөө өгөх гээд бүгд тусгай зохицуулалттай мэргэжлийн үйл ажиллагаа. Харин эмнэлэг, эмийн сан, хуулийн пүүс, аудитын компанийг заавал мэргэжлийн хүн удирддаг хуулийн заалт, дүрэм журамтай. Тэдгээрийг өөр салбарын, өөр мэргэжлийн хэн дуртай нь удирдаад явах боломжгүй өөрийн гэсэн “дархлаа”-тай. 

Зах зээлийн ороо бусгаа үеийг ардаа орхиж, эдийн засаг өсөлттэй байсан жилүүдэд манай улс бүтээн байгуулалтыг ёстой нэг хийх шиг болсон доо. Харамсалтай нь тэдгээр олон барилга, авто замын ажлуудыг ашиг хонжоо болгон харсан нэгээхэн хэсэг хүмүүсээс болоод хариуцлага гэдэг зүйл замхарч, чанаргүй барилгууд шил дараалан баригдсан даа. Чанартай, сайн барилга барьж байгаа олон компани бий ч, хахуулиар асуудлаа шийдүүлж ашиглалтад оруулаад хаячихдаг нь нэлээд их байна. Бас тамга халаасалсан, өөрийн гэсэн ганц ч инженер, ажилчингүй барилгын компанийн мэдлэггүй захирлууд тендерийг ар, өврийн хаалгаар авч, барилгын чанар аюулгүй байдлыг алдагдуулж, барилгын салбарын нэр хүндийг унагааж байна. 

“Зах зээлийнхээ жамаар тэр компаниуд арчигдчихна” гэж хэлэх хүн цөөнгүй ч, барилга гэдэг хүүхдийн эвлүүлээд тавьчихдаг тоглоом биш шүү дээ. Уг нь олон хүний амь нас, эд хөрөнгийг хариуцаж байдгийн хувьд барилга барьж буй аж ахуйн нэгжүүд онцгой хариуцлага хүлээх үүрэгтэй сэн. 

Тэрхүү хариуцлагыг мэддэг, үүргээ биелүүлдэг байхын тулд барилгын салбарын байгууллагад ажиллаж буй барилгачид, инженерүүд нь төдийгүй удирдлага нь өөрөө мэргэжлийн хүн байх шаардлага заавал байх ёстой. Хүлээх ёстой хариуцлагаа ч мэдэхгүй атлаа барилга байшин барьж, ашиг олохоор улайрах нэг хэсгийг зохицуулах зайлшгүй шаардлага байгааг чанаргүй баригдсанаас болоод иргэдийг хохироосоор буй барилгууд харуулж байна. Мэргэжлийн бус, бүр 4-р ангийн боловсролтой хүн ч барилгын компанийн захирал хийж, ашгаа нэмэгдүүлэхийн тулд хэмнэлт хийж, чанар муутай барилга барьж, хөдөлмөр аюулгүй байдлыг хангахгүй ажиллаж осол аваар гаргаж байна. 

Олон олон хүнийг хохироох, цаашлаад хүний амь нас, эрүүл мэнд яригдсан энэ асуудлыг зүгээр өнгөрөөж боломгүй. Нэгэнт чанаргүй баригдчихсан барилгыг нураах уу, хураах уу? Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг билээ дээ. Хяналт, шалгалт гэж хэсэг гүйлдэж байгаад л нэг мэдэхэд улсын комисс нь хүлээж аваад, ашиглалтад оруулчихсан л байдаг шүү дээ. 

Манайх шиг барилгын ажлыг гүйцэтгэлийнх нь шат болгонд нарийн хянаж шалгах тогтолцоо нь бүрэн хөгжөөгүй улсад барилга чанаргүй баригдахад хүргэдэг хүчин зүйлсийн эсрэг боломжтой бүх арга хэмжээг авах л хэрэгтэй.

Эмнэлгийг эмч, сургуулийг багш, нотариатыг хуульч мэргэжилтэй хүн ажиллуулах эрхтэй байдаг шиг барилгын компанийг ч мэргэшсэн хүнээр нь удирдуулдаг болох хэрэгтэй. Удирдлага нь өөрөө салбарынхаа хууль эрх зүй, анхан шатны мэдэгдэхүүнгүй атлаа барилгын ажлаа чанартай гүйцэтгүүлж, зохих шаардлагыг ажилтнууддаа тавьж чадна гэж үү?

Өнөөдөр манай улсад барилгын үйл ажиллагаа явуулах эрх бүхий 5,500 гаруй компани бүртгэлтэй ч, бүгд мэргэжлийн эсвэл мэргэшсэн удирдлагатай юу гэвэл үгүй. Харин нийгэм, цаг үе маань биднээс илүү боловсронгуй, ухаалаг шийдвэрийг хүлээсээр буй. Нэгэнтээ мэргэжлийн бус ч гэлээ барилгад сонирхолтой болж, энэ салбар руу хэлбийсэн хүмүүсийг бас хориглох аргагүй. Харин үүнийг зохицуулах нь чухал. 

Барилгын гүйцэтгэгч компанийн захирал нь барилгын мэргэжлийн хүн биш байвал заавал барилгын менежментийн сургалтад сууж Барилгын хууль эрх зүй, ХАБЭА, Барилгын төсөв үнэ бүрдэлт, Барилгын төслийн менежментийн ойлголттой болж, дор хаяж 1-2 кредит бүхий мэдлэгтэй болох шаардлагатай байна.

Дээр хэлсэнчлэн барилга бол тоглоом биш, хамгийн өндөр хариуцлагыг шаарддаг эмзэг салбар учраас түүнд өөрийн гэсэн “дархлаа” зайлшгүй хэрэгтэй. Харин дархлааг бий болгоход Төр гэлтгүй, аж ахуйн нэгжүүдийн удирдах түвшнийхний оролцоо аль алин нь чухал.

Ингэхдээ Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл олгох журамд “Тусгай зөвшөөрөлтэй компанийн захирал нь барилгын чиглэлийн мэргэжилтэй биш байвал Барилгын менежментийн сургалтад хамрагдсан байх” гэсэн заалтыг оруулчихвал энд дурдсан олон асуудлыг шийдвэрлэхэд багагүй хувь нэмэр болох биш үү.

Б.Бурмаа

x