Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг удам уламжлалын холбоо хамтран Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг уламжлалын холбоо хамтран Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачилга өрнүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Монголын ураг удам уламжлалын холбооны тэргүүн Ж.Түвдэндорж “Угийн бичиг хөтлүүлэх ажлыг төрийн түвшинд авч ярилцаж эхэлсэнд талархаж байна. Монгол төр энэ асуудлыг анхаарах шаардлагатай, цаг хугацаа алдах эрх байхгүй.
Учир нь Монголчууд нүүдэлчин өв соёлтой, түүх уламжлалаа дээдэлдэг ард түмэн яагаад өнөөдөр ах дүү хамаатан саднаа мэдэхгүй, малаас дор болоод байна гэдэг асуудал тулгараад байна.
10 жилийн дараа Монгол гэдэг үндэстэн байхгүй, бүгд эрлийз болно гэсэн тооцоо гарсан байна. Ийм шившигтэй үр дүнд хүрэхгүйн тулд бид өнөөдөр энэхүү ажлыг өрнүүлэхээр болоод байна.
Тусгаар тогтносон Монгол Улсын цэвэр монгол генийг авч үлдэж, монгол ухаантай, монгол дархлаатай ард түмнийг байлгахын тулд ажиллах болно” гэлээ.
Хүрээлэнгээс 2016 оноос дотоодын аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, монгол хүний удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдлыг нарийвчлан судалсаны үр дүнд цус ойртолтыг тоохгүй зөнд нь орхивол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюултай бөгөөд юуны түрүүнд ойрын хугацаанд эрх зүйн зохицуулапт хийж, айл бүрийг угийн бичиг хөтөлдөг болгох шаардлагатайг эрдэмтэд сануулж байна.