2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B34
УЛААНБААТАР
-12°
|
-20°
00:00
S44
-23°
01:00
S44
-24°
02:00
S44
-25°
03:00
S44
-24°
04:00
S44
-24°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-25°
08:00
S44
-25°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°
11:00
S44
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ: "Эрдэнэт"-ийн 49 хувийг Төрийн өмчид авахыг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:14 2017/02/10

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа Хууль зүйн Байнгын хорооны саналыг дэмжих үү гэдгээр санал хураахад гишүүдийн 80.3 хувь нь дэмжлээ.

Ингэснээр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Төрийн өмчид шилжүүлэхийг дэмжлээ гэсэн үг юм.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний 49 хувийн энгийн хувьцааг Төрийн мэдэлд авах тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболд уншиж танилцууллаа.

 

19:02 2017/02/10

Ц.Элбэгдорж: Одоо гаргах гэж байгаа шийдвэр Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй харагдаж байна 

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Яригдаж байгаа асуудлаар УИХ дээр шийдвэр гаргахаар ярьж байна. Бид бие биенээ муулаад дийлж байгаа мэт дүр үзүүлээд урагшилж чадахгүй. Би энэ асуудлаар Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа маш тодорхой байр сууриа илэрхийлж байсан. Одоо 7 сарын дараа ярьж байгаа юм. Одоо гаргах гэж байгаа шийдвэр Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй шийдвэр харагдаж байна.

Нээлттэй сонсгол хийж тал талаасаа яриад тодорхой хэмжээний ойлголцолд хүрэх байх гэж бодож байсан. Нээлттэй сонсгол явуулаагүй. 51 хувь нь 51 шиг, 49 хувь нь 49 шиг л байх ёстой. Хууль дүрэм зөрчсөн байдаг юм бол хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй гэж хэлж байсан.

Одоо энэ үйлдвэрт дэмжлэг хэрэгтэй. Энд 6,000 хүн ажиллаж байгаа. Хамгийн том уурхайн эрдэс баялаг нь дуусвал энэ хүмүүсийн хувь заяа яах вэ гэдэг асуудал тулгамдаж ирж байгаа.

Эрдэнэтийн дансыг шилэн болгох хэрэгтэй. Шилэн дансны хуулийг мөрдөхгүй байна. Хариуцлага шударга ёс бий болгоё гэвэл хуулийг баримтлах хэрэгтэй.

Эрдэнэт үйлдвэр дээр жил бүхэн аудит хийж байх ёстой. Монголд 100% хүрээд ирсэн юм бол Монголдоо зэс хайлуулах үйлдвэр бий болго гэж шаардах хэрэгтэй. Энэ бодлогыг бид ярьж байх ёстой. Үүнийг 51, 49 гэж ярьж байгаа нөхдүүдээс шаардах хэрэгтэй.

Монгол Улсын парламентаас гарах шийдвэрийг дэлхий нийт хүлээж авахгүй ээ. Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ л гэнэ.

Та бүхний гаргах гэж байгаа шийдвэр Олон улсад Монголыг ганцаардуулах шийдвэр болно. Ийм учраас та бүхэн бодож үзээчээ. Үүнийг хэлэх гэж орж ирсэн юм" гэв.

18:30 2017/02/10

"Эрдэнэт"-ийн асуудлыг хэлэлцэж буй чуулганд Ерөнхийлөгч оролцож байна 

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувьцааг худалдан авсан ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа билээ. 

Уг асуудлыг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, О.Баасанхүү нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан юм.

Харин дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гишүүдийн гаргасан саналыг дагуу чуулганы танхимд орж иржээ.  

18:08 2017/02/10

Л.Оюун-Эрдэнэ "Монголбанкны захирал, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ. О.Орхон шиг, М.Мөнхбат шиг залуучууд хэлмэгдээсэй гэж бодохгүй байна"

Ш.Раднаасэд "Эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн шийдэх ёсгүй юмаа шийдсэн хүмүүсийн буруу. Ерөнхий сайдаасаа өөр байр суурьтай бол Засгийн газрын гишүүн гарын үсгээ зурахгүй байж болдог. Хуульд нийцээгүй шийдвэр гаргасныхаа төлөө энэ хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой

Прокурорын байгууллагаас ийм шийдвэр гаргаж байгаад би үнэхээр гайхаж байна. Үүний цаана хуйвалдаан явж байхыг үгүйсгэхгүй. Засгийн газрын тогтоол хуульд нийцээгүй бол УИХ болон Засгийн газар өөрөө хүчингүй болгож болно гэсэн заалт Үндсэн хуульд бий".

17:30 2017/02/10

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.БаасанхүүЭрдэнэтийг төрийн мэдэлд буцаан авснаар ОХУ-тай арбитрын маргаан үүсэх вий гэсэн болгоомжлол байна” 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Арбитрын маргаан чинь “Ростех” “Монголиан Коппер Корпорейшн” хоёрын хооронд явагдана. Гэрээ байгуулсан талууд нь тэр хоёр. 

Хоёрдугаарт, Монголбанк зээл өгөх эрхгүй. Гэтэл Монголбанк 360 тэрбум төгрөг өгсөн байна. Үүндээ суутгаж болно доо. 220-иод сая ам.доллар байна. Бас л танил талаараа дамжуулж авчихаад буцааж төлдөггүй, хугацааг нь 2020 он хүртэл сунгачихсан зээлүүд байна.

Монголбанкнаас өгсөн мөнгийг эд нараас авах ёстой юм байгаа биз дээ. Нэг нь өгөх ёстой, нөгөө нь авах ёстой юм чинь тэгээд л тооцчихно биз. 

Хойд айлтай бид ярих юмгүй болсон. Одоо Монголын дотоодын асуудал яригдана".

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Өгчихсөн улсууд нь хууль зөрчөөгүй гэдэг. Ажлын хэсэг бол хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаад байна. “Эрдэнэт” шиг ийм том асуудлыг Засгийн газар УИХ-тай зөвшилцөж байж шийднэ. 49 хувийг өгчихсөн Засгийн газар энэ асуудлыг УИХ-аар оруулахгүйгээр шийдэж болно гэсэн хуулийн заалт байна уу. 

ХХБ хэд хэдэн үйлдлээр, өөр өөр нэртэй компаниудад зээл өгсөн байгаа. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү".

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ асуудлыг УИХ-аар оруулах ёстой байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан. Хүлээн зөвшөөрөөд соёрхон баталсан хуулиудыг хүчингүйд тооц гэдэг чиглэлийг Д.Эрдэнэбатад өгсөн байсан. Чуулган завсарласан гэдэг үг дээд талд нь оруулсан байсан. Чуулган завсарлах нь гэрээг зөрчих үндэслэл болохгүй. 

Байхгүй шахам компаниудад мөнгө шилжүүлээд нөгөөдүүл нь авсан зээлээ маргааш нь “Монголиан Коппер Корпорейшн”-руу шилжүүлээд, нөгөөдөр нь хойш нь явуулсан байгаа. Энэ 400 сая ам.долларын 300 нь яг ийм замаар явсан мөнгө. Зээл аваад байгаа компаниуд нь Эрдэнэбилэг гэдэг хүний өөрийнх нь компани эсвэл ХХБ-ны ажилтнуудын нэр дээр бий болсон компаниуд байдаг".

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Энэ асуудлыг ХЗДХ-ийн сайдаас АТГ-т шилжүүлэхэд Нийслэлийн Прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж буцаасан гэж байна. Ямар үндэслэлээр гэмт хэрэг биш гэж үзэж байгаа юм бэ” .

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр “ХЗДХ-ийн сайдаас энэ асуудлыг эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн. 27 хоногийн дараа НПГ-аас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн.   

Ямар үндэслэлээр вэ гэдгийг тодруулахад байцаан шийтгэх ажиллагааны оролцогч биш учраас танилцуулах боломжгүй гэсэн хариулт өгсөн”.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Бусдын өмч гэдэг ойлголт бидний дэндүү алсраад байгаа юм биш биз дээ. Өнөөдрийн тогтоолыг ялын тогтоол шиг оруулж ирж байгаад харамсаж байна. Гүйцэтгэх засаглал, банкны систем, хувийн өмчийг ялласан тогтоолыг гэгээн цагаан өдрөөр оруулж ирж байна. Цаг хугацаа энэ бүхнийг шүүж гаргах байх. Тийм учраас би энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байна".

16:50 2017/02/10

"Эрдэнэт"-ийн асуудлыг хэлэлцэхэд Ерөнхийлөгчийг оролцуулах ёстой гэсэн санал гаргав 

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын үдээс хойших хуралдаанар ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. 

Байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Ш.Раднаасэд танилцуулсны дараа Г.Занданшатар болон О.Баасанхүү нарын гишүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг чуулганы хуралдаанд оролцуулах горимын санал гаргав. 

Г.Занданшатар “Эрдэнэт”-ийн асуудлыг ард түмэн анхааралтай ажиглаж, яаж шийдэхийг хүлээж байгаа. Энэ УИХ-аар хэлэлцүүлээгүй хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцож ярих хэрэгтэй. Энэ бол өмнөх Засгийн газрын үед шийдсэн асуудал. Үүнд МАН-ын нэг ч гишүүн оролцоогүй. Тэр үед Аюулгүйн зөвлөлд байсан Ерөнхийлөгч байсан.  
Хаалтын чуулганд Ерөнхийлөгч оролцдог. Энэ асуудлыг хэлэлцэх үед Ерөнхийлөгч байсан. Тиймээс Ерөнхийлөгчийг урьж чуулганд оролцуулмаар байна” гэлээ.  

О.Баасанхүү “УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийг зохион байгуулсан хүн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө гэж байсан. Тэр хүн өөрөө байр сууриа илэрхийлэх ёстой. “Ростех”-ээс ирсэн захидлыг гишүүдэд танилцуулах хэрэгтэй” гэсэн горимын саналыг тус тус гаргав. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Дээрх саналуудад УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцдог. Тиймээс Их хурлын Тамгын газрын ажилтнууд Ерөнхийлөгчийн туслах болон Тамгын газрынханд УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна гэж дамжуулаарай” гэв.  

Ийнхүү горимын санал гаргасны дараа гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын шийдвэр хууль зөрчсөн гээд УИХ-ын шийдвэр гаргах гээд байж байна. Энэ Засгийн газрын тогтоол дээр гарын үсэг зурсан хоёр хүний нэг нь тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат. Та яагаад тэр хууль зөрчсөн тогтоол дээр гарын үсэг зурчихав аа. Та өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн даргын хариуцлагатай албан тушаал хашиж байгаа. Үүнд тайлбар өгнө үү”.

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Энэ бол бусдын өмчийг төр дээрэмдэж байгаа хэрэг. Тухайн үед Засгийн газар ямар ч хууль зөрчөөгүй. УИХ-ын хуралдаанаар үүнийг хэлэлцэх байсныг санаатай болон санамсаргүйгээр хуралдуулаагүй. Сонгууль эхлэхийн өмнө чуулган завсарласан. Чуулган завсарлаад шинэ Их хурал бүрдэх хүртэл ямар ч Их хурал хуралдаагүй учраас энэ асуудлыг УИХ-аар оруулах ямар ч боломжгүй байсан гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Засаг солигдсон. 

Өнөөдрийн явж байгаа процедур чинь буруу талаасаа яваад байна. Ялламаар байгаа бол намайг ялла. Би хувийнхаа эрх ашгийн төлөө санаа зовохгүй байна. Хувийн өмчийг хамгаалахын төлөө би хэлэх гэснээ хэлнэ” гэсэн хариулт өгөв.

14:45 2017/02/10

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгасан Хууль зүйн Байнгын хорооны Ажлын хэсгийн дүгнэлт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Хууль зүйн Байнгын Хорооны өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт"- үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж баталья гэдэг гэдгээр санал хураалт явуулахад 71.4 хувиар дэмжсэн юм.

Дээрх асуудлуудыг хэлэлцэж дуусаад УИХ-ын намрын чуулганыг хаана.

Чуулганы хуралдааны ирц 63 хувьтай байна.

x