Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Викториа (Victoria)

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Dreamers’ Day, Монгол дахь Гёте-Институттай хамтран толилуулж буй энэ удаагийн үзвэрээр нэг удаагийн тасралтгүй зураг авалтаар бүтсэн 134 минутын урттай “Викториа” кино гарах болно.

2015 оны онцлох 10 киноны нэгээр бичигдсэнээс гадна Берлины кино наадмаас “Зураглаачийн онцлох бүтээлч ажиллагаа”-ныхаа төлөө Мөнгөн баавгай шагналыг хүртжээ. Гол дүрийн жүжигчин бүсгүй уг дүрээрээ Германы Үндэсний Кино Академийн шагнал хүртсэн анхны гадаад эмэгтэй болсон юм.
 

Ердөө 12 хуудас кино зохиолд тулгуурлан бүтээсэн бөгөөд ярианы хэсгийг жүжигчид өөрсдөө зураг авалтын үед зохиож хувиргасан нь жүжигчдийн ур чадвар, киноны өвөрмөц байдлыг илтгэж байгаа билээ.

Берлин хотын 22 өөр байрлалд шилжин, тасралтгүй нэг зураг авалтаар бүтсэн “Викториа” кино өнөөдөр 15:30 цагт УИД-ийн тавдугаар давхарт байрлах iCinema кинотеатрт гарах аж.