Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Super Mario анх удаа гар утсанд зориулагдан гарах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Супер Мариог зохион бүтээгч Шигэрү Миямото

Японы тоглоом хөгжүүлэгч Нинтендо компани өнөөдрийг хүртэл өөрийн тоглоомын төхөөрөмжийг үйлдвэрлэн гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнх нь үйлдвэрлэсэн төхөөрөмж, хэрэгсэл дээр тоглоомыг нь тоглож болдог байв.

Үүнд DS, “Blue ocean”, Wii, NES, Game Boy зэргийг нэрлэж болно. Гэвч сүүлийн үед тоглоомчид ухаалаг гар утас руу эрчимтэй шилжиж эхэлсэн юм. Тиймээс Нинтендо компани анх удаагаа ухаалаг гар утасны зах зээлд нэвтрэхээр болжээ.

Ирэх долоо хоногт тэд алдарт Супер Мариог “Super Mario Run” нэртэйгээр iPhone, iPad хувилбарыг гаргахаар болсон байна. Андроид хувилбар нь сүүлд гарах ажээ.

Энэ нь ч тэдний хувьд зөв алхам болж байна. Учир нь Нинтендогийн хамгийн сайн зарагдсан төхөөрөмж 150 сая ширхэг зарагдсан бол Apple-ийн iPhone-ий зарагдсан тоо нэг тэрбумыг даваад байгааг өнгөрсөн зун зарласан юм.

Ийнхүү Супер Марио гуч гаруй жилийн дараа шинэ үеийн тоглоомчдын гар дээр дахин хүрэх гэж байна.

Super Mario Run тоглоомын демо видео болон зах зээлд гарахад мэдэгдэх “Notification” сануулга Appstore-т өнөөдөр орсон байгаа. Харин бүрэн хувилбар нь арванхоёрдугаар сарын 15-нд $9.99 үнэтэйгээр гарах гэнэ.

 

Эх сурвалж: The Verge