Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Apple хэрвээ АНУ-д үйлдвэрлэлээ шилжүүлбэл Трамп татварын том хөнгөлөлт үзүүлэхээ амлажээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Ерөнхийлөгчөөр сонгогдсоных нь дараа Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук утсаар ярьж баяр хүргээд зарим зүйлийн талаар санал солилцсон талаар Дональд Трамп өчигдөр New York Times сонинд ярьжээ.

Apple-ийн босстой ярихдаа Трамп тэднийг үйлдвэрлэлээ Хятадаас АНУ-д шилжүүлэхийг ятгаж, хэрвээ ингэвэл “татварын том хөнгөлөлт” үзүүлж, зохицуулалтыг их хэмжээгээр бууруулан “том эрх чөлөө” олгоно хэмээн амласан гэнэ.

Трампын хэлснээр Тим Кук түүний хүсэлтийг ойлгож, судалж үзэхээ мэдэгдсэн ажээ.

Гэхдээ Вашингтоны эрх баригчид ямар ч  хөнгөлөлт үзүүлсэн iPhone гар утасны зах зээлд гарах үнэ энэ тохиолдолд нэмэгдэнэ гэдгийг гол үйлдвэрлэгч Foxconn компанийн ерөнхийлөгч Тэрри Гоу хэлээд байгаа юм.

Зөвхөн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэхээс гадна АНУ-д ажиллах боловсон хүчний хомсдол байгааг өмнө нь Тим Кук хэлж байв. Тэр “Хятад улс үйлдвэрлэлд асар их анхаарал тавьж байна. Тэнд мэргэжлийн ур чадвартай ажилтан олон тоогоор бэлтгэгдэж байгаа. Харин Америкт ур чадвар гэдэг ойлголт байхгүй болж, техникээр орлуулах болсон. Хэрвээ Америкт байгаа мэргэжлийн бүх багаж хэрэгслийг цуглуулбал бидний сууж байгаа өрөө л дүүрэх байх. Тэгэхэд Хятадад хэд хэдэн хөлбөмбөгийн талбайг дүүргэхээр бий” гэж байжээ.

 

Эх сурвалж: TheNextWeb