Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хэдхэн секундэд цэнэглэгдэж, олон хоног ажилладаг баттерейг амжилттай туршжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Central Florida Их сургуулийн (UCF) судлаачид одоогийн бидний хэрэглэдэг lithium-ion баттерейнаас 20 дахин удаан ашиглагддаг баттерейны загварыг амжилттай туршжээ.

Онцлог нь энэ баттерейг бүрэн цэнэглэхэд хэдхэн секунд хангалттай. Судлаачдын ахлагч Нитин Чоудхари “Хэрвээ бид одоогийн баттерейг үүгээр сольвол гар утсаа хэдхэн секундад цэнэглэж, долоо хоног цэнэглэлгүйгээр барих боломжтой болно” гэжээ.

Үүнээс гадна шинэ баттерей нь хугацаанаас хамаарч мууддаггүй гэнэ. 18 сар орчмын дараа буюу олон дахин цэнэглэсний дараа одоогийн lithium-ion баттерейны бүрэн цэнэглэгдэх хугацаа нь сунжирч, цэнэг барих чадвар нь бага багаар мууддаг. Тэгвэл шинэ баттерей 30,000 удаа цэнэглэсний дараа ч шинэ мэт чадвараа алдаагүй байжээ.

Шинэ баттерей нь цэнэгийг материалын гадаргуу дээр статик хэлбэрээр хадгалдаг. Тэгвэл одоогийн баттерей нь химийн урвалыг ашигладаг тул удаан цэнэглэгдэж, хурдан үрэгддэг байна.

Судлаачид графен материал ашиглан илүү их цэнэг хуримтлуулдаг гадаргууг буюу суперкапазиторыг бий болгожээ.

Амьдралд нэвтрэхэд хол байгаа ч туршилтын үр дүн тун их ирээдүйтэй харагдаж байгааг судлаачид онцолж байна.

 

Эх сурвалж: TheNextWeb