Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын сүүлчийн хааны хөрөг Лениний хөргийн ард 100 жил нуугдаж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хэдийгээр тэд дайснууд байсан ч Оросын хоёрдугаар Николай хаан, Оросын хувьсгалын удирдагч Владимир Ленин нар нэг жаазанд хамтдаа 100 орчим жил хадгалагджээ.

Энэхүү сонирхолтой уран зургийг Санкт Петрбургийн Штиглицийн Үйлдвэрлэл, Урлагийн Академи сэргээн засварлах үеэрээ илрүүлсэн байна. Анх 1924 онд Ленинийг нас барсны дараа Зөвлөлтийн зураач Владислав Измайловичид хааны зургийг Лениний хөргөөр солих тушаал өгчээ.

Гэвч зураач нь хааны хөргийг устгалгүйгээр авч үлдээд ар талд нь Лениний хөргийг зурж үлдээсэн байна. Ингэхдээ хааны хөргийг угаахад арилдаг будгаар будаж нууцалсан байжээ.

Хэрвээ хааны хөргийг ингэж үлдээснийг хэн нэг нь мэдвэл зураач амьд үлдэхгүй байсан. Гэвч Измайлович цаг үе солигдоно гэдгийг мэдэж байсан тул ийнхүү зориглосон бололтой.

Хаан ширээнд суусных нь дараа буюу 1896 онд II Николайн хөргийг Илья Галкин хэмээх зураач зурж байжээ. Лениний зургийг сэргээн засварлах үед Рентген туяагаар Лениний нүүрний хажууд өөр нэг хүний нүүр байгааг илрүүлсэн байна.

Сэргээн засварлах ажил дууссаны дараа буюу энэ сарын 27-ноос эхлэн энэхүү хоёр талтай зургийг олон нийтэд үзүүлэхээр Академийн байранд байрлуулах гэж байгаа гэнэ.

Эх сурвалж: Russia Today