Уншиж байна ...

“Сүү” ХК 2023 онд 4.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилжээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

"Сүү" ХК-ийн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК нь 1958 оноос эхлэн энэ жил 66 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа компани юм. Сүү ХК нь өдгөө 10,000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй бөгөөд 2024 оны ээлжит хувьцаа эзэмшигчийн хурлаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хурлаар "Сүү" ХК-ийн өнгөрсөн оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн баталсан юм. Мөн энэхүү тайланд хөндлөнгийн аудитын санхүүгийн тайланд өгсөн дүгнэлт болон ТУЗ-ийн тайланг танилцуулж, "Сүү" ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн ногдол ашгийн тайлан, мөн оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг тараах талаар мэдээлэл хийлээ.

зураг
 

Сүү ХК нь 2023 оны байдлаар борлуулалтын орлого 147.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй  харьцуулахад 36%-ийн өсөлтийг үзүүлсэн бол цэвэр ашиг мөн үетэй харьцуулахад 71.1% өсөж 14.2 тэрбум төгрөгт хүрсэн. Сүү ХК 2021, 2022 онуудад хийгдсэн томоохон тоног төхөөрөмжүүдийг шинэчлэлийн үр дүнд, үйлдвэрлэлийн бүтээмж  болон хүчин чадлыг нэмэгдэж, өртөг зардлыг бууруулснаар 2023 онд нийт ашиг нэмэгдсэн нь энэ жилийн хувьд онцлог үйл явдал байлаа.

"Сүү" ХК манлайллаа дахин бататгалаа

зураг
 

Сүү ХК-ийн 2023 оны санхүү, үйл ажиллагааны үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 13.6 төгрөгийн ногдол ашгийг хуваарилж, нийт 4.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараасан байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад ойролцоогоор 2 дахин өссөн эерэг үзүүлэлт юм. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж буй нийт хувьцаа эзэмшигчийн тоо 7,800 байсан бол даруй энэ жил 10,000 гаруй болж 27%-иар нэмэгдсэн байна.

Түүнчлэн Сүү ХК нь Монголын нээлттэй хувьцаат компаниудын дунд манлайллаа дахин бататгаж Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс”-ын хэрэгжилт 94.4%-тай байгаа нь Сүү ХК-ийн нээлттэй, ил тод, тэнцвэртэй тогтолцоог баримталж ажилладгийн нэг тод илрэл юм.

Монгол сүүгээр дэлхийг ундаалах эрхэм зорилгын дор нэгдэж, сүүн соёл түгээхэд хувь нэмрээ оруулагч эрхэм Хувьцаа эзэмшигчдэдээ хандан Сүү ХК-ийн зүгээс цэвэр ашгаа нэмэх замаар жил бүрийн нэгж хувьцаанд ногдох ашгаа улам бүр нэмэгдүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлж байлаа.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.