Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Баар, рестораныг 00:00 цагт хаах тухай эцсийн шийдвэр гараагүй"

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн засаг даргын тамгын газраас баар цэнгээний газруудыг 00:00 цагт хаах тухай болон нохой, муур устгах ажлын талаар мэдээлэл хийлээ. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа "Нохой устгалыг буудах, хор тавих зэргээр устгаж ажиллаж байна. Үнэлгээ тогтоож ажилладаг. Өнгөрсөн жил 12,500 төгрөг болж батлагдсан. Үүний дагуу ажилладаг. Таван тэрбумаар нохой устгана гэдэг нь ташаа мэдээлэл. ХААИС-тай хамтран судалж байгаа. Түүнээс биш тодорхой болсон асуудал байхгүй. 

Улаанбаатар хот 320,000 гаруй золбин нохойтой бөгөөд жилд дунджаар 80-90 мянган нохой буудаж усгадаг. Үүнд 900 орчим сая төгрөг зарцуулдаг ч золбин нохойны тоо буурдаггүй.

Баар, рестораны ажиллах цагийн талаар ташаа мэдээлэл явж байна. Хуучин Засаг даргын захирамжийн дагуу 04:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Ингэж ажиллахад иргэдээс амгалан тайван байдал алдагдуулдаг гэсэн санал гомдол ирдэг. Тиймээс үүний дагуу судалгаа хийсэн. Мөн аж ахуйн нэгжүүдээс санал авахад баар рестораныг 04:00 цаг хүртэл ажиллах нь зүйтэй гэсэн дүн гарсан" гэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа "Цэнгээний газрууд  04:00 цаг хүртэл ажилладаг болоод хоёр жил болж байна. Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт буурч, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдсэн ч орон сууцны нэгдүгээр давхарт амьдардаг  иргэдээс ирэх гомдол нэмэгдсэн.  Одоогийн байдлаар нийслэл хотод 1,500 гаруй аж ахуйн нэгж  04:00 цаг хүртэл ажиллаж, үйл ажиллагаагаа явуулж байна" гэв.

 

Мэдээллийг iKon.mn шууд дамжуулсныг хүлээн авна уу.