Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн утсыг хакдаж чадвал $200,000-ыг шагналд өгөхөөр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Энэ долоо хоногоос эхлэн 2017 оны гуравдугаар сарын 14 хүртэл хугацаанд Google компани Project Zero Security Contest нэртэй уралдаан зарлажээ.

Уралдаанд оролцогчид нь тус компанийн Nexus 6P, 5X утаснуудад зөвхөн утасны дугаар, имэйл хаяг ашиглан нэвтэрч үзүүлэх ёстой.

Өөрөөр хэлбэл эдгээр утасны хэрэглэгчид имэйлээ шалгах, SMS хүлээж авах үеийг нь ашиглан нэвтэрч үзүүлэх юм.

Ялагч нь $200,000, дэд байранд орсон хүн $100,000, гутгаар байранд орсон хүн $50,000 бэлнээр авах шагналын сантай юм байна.

Шалгарсан хүмүүс өөрийн нэвтэрсэн аргаа харуулсан техникийн тайлан гаргаж Google-д өгөх үүрэгтэй ажээ.

Уралдааны дүрэмтэй танилцах бол энд дарна уу.