Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг дэлбэрдэггүй Galaxy Note 7-г таних аргыг зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Баттерейны доголдлоос болоод дэлбэрэх, шатах тохиолдол гарах болсон Galaxy Note 7 утаснуудыг Самсунг компани даруй солиулахыг хэрэглэгчиддээ анхааруулаад байгаа билээ.

Анх гаргасан утаснуудаа солих ажиллагааг эхлүүлэхийн хажуугаар тэд шинэчлэгдсэн буюу дэлбэрэх аюулгүй Note 7 утсыг хэрхэн таних тухай мэдээлэл гаргажээ. Самсунгийн зааварт утасны хайрцган дээрх бар кодны хэсэгт дөрвөлжин хар дүрс тэмдэглэгдсэн байхаас гадна хөх өнгийн  "S" үсэг бүхий наалт байх ёстой гэнэ. Хэрвээ ийм тэмдэглэгээ байгаа бол баттерей нь шинэчлэгдсэн, аюулгүй Note 7 гэж ойлгох юм байна.

 

Үүнээс гадна утас бүрт давтагдахгүйгээр байдаг IMEI кодыг Самсунгийн үйлчилгээний төвөөс лавлан шалгаж болох гэнэ.

Galaxy Note 7 утсыг зөвхөн солих ажиллагаанд Самсунг компани нэг тэрбум ам.доллар зарцуулахаар болоод байгаа. Мөн даруй утсаа солих мэдэгдлийг өнгөрсөн Бямба гарагт гаргасны дараа Самсунгийн хувьцааны үнэ огцом унаж хоёр хоногийн дотор зах зээлийн үнэлгээ нь $22 тэрбумаар буураад байна.

 

Эх сурвалж: Techinsider