Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 7-гийн эд ангийг хэн, хэн Apple-д нийлүүлж байгаа вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр зарласан Apple компанийн iPhone 7, 7 Plus гар утаснуудыг бүтээхэд Азийн компаниуд гол эд ангиудыг нь үйлдвэрлэж нийлүүлэн оролцжээ.

Эдгээрийг жагсаавал:

  • Угсралт, үйлдвэрлэл – Foxconn Technology Group (HonHai Precision Industry), Pegatron Corp, хоёул Тайваний компани
  • HD дэлгэц - Sharp Corp (Foxconn худалдаж авсан), Тайваний компани, Japan Display, Японы компани
  • Камер -  Largan Precision, Тайваний компани, Alps Electric, Японы компани, Cowell Electronics, Өмнөд Солонгосын компани
  • Баттерей – AAC Technology, Sunwoda Electronic, хоёул Хятадын компани, Simplo Technology, Тайваний компани
  • Чанга яригч, микрофон – AAC Technology, GoerTek, хоёул Хятадын компани
  • Усны хамгаалалттай эх бие, корпус – Catcher Technology, Тайваний компани
  • A10 чип, хурууны мэдрэгчтэй Home товч – Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC), Тайваний компани

iPhone 7 ба iPhone 7 Plus гар утаснуудын худалдаа эхлэх гэж байгаатай холбоотойгоор эдгээр компаниудын хувьцааны үнэ хөрөнгийн биржүүд дээр хамгийн өндөр өсөлттэй байна.

 

Эх сурвалж: South China Morning Post