Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

AirPods утасгүй чихэвчийг тойрсон хүмүүсийн эргэлзээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Өнөөдөр Apple компанийн зарласан утасгүй AirPods чихэвч хүмүүсийн дунд хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг байлаа.

Цоо шинэ технологи, дасаагүй хэрэглээ гэдэг утгаараа ихэнх хүмүүс түүнийг хүлээж авахад бэлэн биш байгаа бололтой.

Твиттер орчинд хүмүүсийн бичсэн сэтгэгдлээс харвал дараах гурван эргэлзээг тойрсон яриа хамгийн их өрнөж байгаа гэнэ.

Үүнд:

  • Дасгал хөдөлгөөн хийх, явдал дунд хэрэглэхэд чихнээс унаж гээгдэх
  • Хэдийгээр нэг цэнэглэлтээр 5 цаг тасралтгүй ажиллана гэж байгаа ч нэмж цэнэглэхийн тулд хайрцгийг нь үргэлж биедээ авч явах болж байгаа. Чихэвчээ хаях, гээх вий гэж санаа зовохын хажуугаар бас нэг хайрцагт анхаарал тавих хэрэгтэй болно.
  • $159 гэж байгаа AirPods-ийн үнэ тийм ч бага биш гэж ихэнх хүмүүс үзэж байна.

Энэ бүх эргэлзээнд хариу болох үгийг Apple-ын танилцуулах арга хэмжээний үеэр тус компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Шиллер хэлсэн юм. Тэр хэлэхдээ утастай чихэвчнээс утасгүй чихэвчинд шилжихэд хамгийн хэрэгтэй зүйл бол “ЗОРИГ” гэжээ.

Үнэхээр шинэ зүйл хэрэглээнд нэвтрэх бүрт хүмүүсийн хамгийн зоригтой хэсэг нь эхний алхмыг хийж эрсдэл үүрдэг билээ.

 

Эх сурвалж: Techinsider