Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Tencent Holdings Азийн хамгийн үнэтэй компани боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Хонг Конгийн бирж дээр хувьцааны үнэ нь 4.16 хувийн өсөлттэй хаагдсанаар Tencent Holdings-ийн зах зээлийн үнэлгээ $256.6 тэрбумд хүрсэн байна.

Ингэснээр Tencent нь төрийн өмчит China Mobile-ын өмнө орж Азийн хамгийн өндөр үнэтэй компани болжээ. Мөн дэлхийн топ 10 нээлттэй компанийн нэг болж байгаа юм.

Түүнтэй харьцуулбал электрон худалдааны Алибаба компанийн Нью Йоркийн бирж дээрх хувьцааны ханш $99.25 хүрч зах зээлийн үнэлгээ нь $245.5 тэрбумд хүрсэн дүнтэйгээр Баасан гарагт арилжаалагдаж байжээ.

Tencent-ийг 1998 онд Ма Хуатень байгуулж байсан ба өнөөдөр QQ, WeChat мессенжэр үйлчилгээнүүдийг эзэмшдэг томоохон компани болсон юм.

Мессенжэрээс гадна Tencent онлайн төлбөр, үүлэн технологи, энтертайнмент үйлчилгээнүүдийг интернэт орчинд үзүүлдэг.

Энэ оны хоёрдугаар улиралд тус компанийн цэвэр ашиг 47 хувь өссөн тухай тайлан гарсны хувьцааны ханш нь 9 хувь нэмэгдэж байжээ.

Өнгөрсөн зургаадугаар сард тэд Финландын тоглоом хөгжүүлэгч Supercell Oy компанийг Японы Softbank-аас $8.6 тэрбумаар авч байв.

 

Эх сурвалж: South China Morning Post