Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс өндөр технологийн чиглэлээр ажиллах 5 жилийн төлөвлөгөөгөө зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Хятадын Шинжлэх Ухааны Академи ирэх таван жилд голлон чиглэж ажиллах шинжлэх ухаан, технологийн 60 салбарыг зарлажээ.

Энэ нь 2016-2020 оныг хамрах 13 дахь таван жилийн төлөвлөгөө юм.

Гол чиглэл болгосон салбарууд дотор эд эрхтнийг засварлах, дахин бүтээх, усны бохирдлыг хянах, Сарыг судлах, Ангарагт өөрийн хөлгийг илгээх зэрэг томоохон төслүүд багтаж байна.

Бас 2020 оны сүүл гэхэд Хятад улс физик, хими, математик, материалын шинжлэх ухаан, экологи, байгаль орчин судлал зэрэг салбаруудад олон тооны оюуны өмч, үйлдвэрлэлийн технологиуд эзэмшиж дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн эгнээнд орох зорилт тавьжээ.

Уг зорилтыг тоогоор илэрхийлбэл 2015 онд эзэмшиж байгаа оюуны өмчийн тоог 2020 онд хоёр дахин нэмэгдүүлж, эдгээрийг нэвтрүүлэн ажилладаг үйлдвэрлэлийн салбарын орлогыг $717 тэрбумд хүргэн 150,000 ажлын байр шинээр бий болгох гэнэ.

 

Эх сурвалж: ChinaDaily