Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад ертөнцөөс тусгаарлагдсан сүүлчийн овгийнхон

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, бусад хүмүүстэй холбогдохыг боддоггүй нэг овгийнхон Энэтхэгийн далайн аралд оршсоор байна.

Хойд Сентинель арлынхан 10,000 жилийн өмнө хүн төрөлхтөн яаж амьдарч байсантай ижил аргаар буюу ан гөрөө хийн, жимс ногоо түүх замаар амьдарч байгаа юм. Ямар ч газар тариалан, мал аж ахуй байхгүй.

Өнгөрсөн бүх хугацаанд тэдэнтэй холбоо харилцаа үүсгэх гэсэн оролдлогууд бүтэлгүйтэж байв.

Ингээд тэдэнтэй холбогдох гэсэн оролдлогуудын түүхийг өгүүлье.

 

Хойд Сентинель арал нь Их Адаманы олтригт, Энэтхэг болон Малайн хойгийн дунд, Энэтхэгийн далайд оршдог.

 

 

Андаманы арлууд нь зэргэлдээх Никобарын арлуудын хамт Энэтхэгт харьяалагддаг. Арлууд дээр Энэтхэгчүүд болон цөөн тооны Адаманы уугуул иргэд амьдардаг.

 

 

Харин эдгээр арал дундаас Хойд Сентинель хэмээх жижигхэн арал гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байдаг аж.

 

 

Арал нь хэдийгээр Амазоны ширэнгэнд оршдог овгууд шиг хүрэхийн аргагүй биш ч гадаад ертөнцөөс нэвтрэх гэсэн оролдлого бүрийг хүчтэй эсэргүүцэж байжээ.

 

 

Европын колоничлогчид энэ арал руу нэвтрэх гээд чадалгүй буцаж байв.

 

 

1880 онд М.В.Портманий удирдсан Британий экспедиц уг арлын зургаан хүнийг барьцаалсан ч өвчний улмаас ихэнх нь үрэгдсэн тул үлдсэн нэг хүнийг нь бэлгийн хамт буцаан өгч байжээ. Портман бусад арлуудын овгуудад нэвтэрч антропологийн судалгаа хийж чадсан байна. Харин Хойд Сентинель аралд 20 дугаар зууны дунд үе хүртэл дахин хэн ч зочлох оролдлого хийгээгүй байна.

 

 

 1960-аад оны үед Энэтхэгийн засгийн газар Сентинель арлынхантай холбоо барих баг илгээсэн бөгөөд эцэст нь багахан амжилттай буцацгаажээ. Портманы бэлэг илгээсэн амжилтыг тэд бага хэмжээгээр ахиулсан гэдэг.

 

 

1981 онд Панамын ачааны Primrose хөлөг уг арлын эрэгт шидэгдэн суужээ. Гэтэл Сентинель арлынхан хөлөг рүү суман мөндөр буулгаж зэвсэггүй хөлгийн багийнхан долоо хоногийн дараа аврагдаж байв. Primrose хөлгийн хаягдсан эх бие одоо болтол хиймэл дагуулын зурган дээр харагддаг байна.

 

 

1991 онд Энэтхэгийн антропологич Мадхумала Чаттопадхая арлынхантай учраа ололцож цөөн удаа зочилж чаджээ. Гэвч Энэтхэгийн засгийн газар гаднаас өвчин халдаахаас сэргийлж антропологичдын аялалыг зогсоосон байна.

 

 

Уг аялалын дараа арлынхан дахиж гадаад ертөнцтэй нүүр тулаагүй. 2004 онд Энэтхэгийн далайд болсон их цунамигийн дараа аврах албаны нисдэг тэрэг арлын дээгүүр ажиглалт хийхэд Сентинельчүүд нумаар харван довтолж байжээ.

 

 

Ажиглалтынхны мэдээлснээр арлынхан цунамигийн үеэр өндөрлөг газартаа нүүдэллэн гамшгийг амжилттай давж гарсан шинжтэй байсан гэнэ.

 

 

2006 онд Энэтхэгийн хоёр загасчин аралд хэт ойртсон учраас арлынханд алагдсан байдаг. Түүнээс хойш аралд хэн ч зүрхэлж хүрээгүй байгаа юм.

 

 

Эх сурвалж: Business Insider