Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Бүтээгдэхүүнийхээ үнийг 10 иенээр нэмсэн Япон компани иргэдээс уучлал гуйжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Японд алдартай Гаригари-кун хэмээх нэг төрлийн зайрмагны үйлдвэрлэгч компани уг бүтээгдэхүүнийхээ үнийг 10 иенээр (185 орчим төгрөг) нэмэх болсондоо олон нийтээс албан ёсоор уучлал гуйжээ.

Тэд үүнийгээ илэрхийлсэн видео гаргасан ба уг видео дүрсэнд Акагинюгё компанийн ерөнхийлөгч Хидеки Иноуэ болон бусад удирдлагууд, Фукая хотын үйлдвэрийн ажилтнууд нь эгнэн зогсоод хэрэглэгчдийнхээ өмнө толгой мэхийн уучлал гуйж байгааг харуулсан байна.

Видео дүрсний дундуур хоёр хэсэг текст гардаг ба эдгээр нь “бид 25 жил хичээж ажиллалаа, гэвч”, “60->70” гэсэн агуулгатай.

Өөрөөр хэлбэл 25 жилийн турш анх удаа Гаригари-куны үнийг 60 иенээс 70 иен (1,110-аас 1,295 төгрөг) болгож байгаадаа уучлал гуйсан утгатай ажээ.

Өөр улс орнуудад хачин санагдах авч Японд ингэх нь маш чухалд тооцогддог.

Жишээ нь 2014 онд McDonald’s Japan-ий Хятадаас авсан муудсан тахианы махтай холбоотой шуугиан дэгдэхэд борлуулалт нь эрс унаж байв. Гэтэл яг ижил нийлүүлэгчээс тахианы мах авдаг дотоодын нэг сүлжээний эзэн олон нийтээс уучлал гуйж, дахин алдаа гаргахгүй гэсэн амлалт авсны дүнд бизнес нь хэвийн үргэлжилж байжээ.

Иймээс Японд бизнес амжилттай явуулахын тулд буруугаа хүлээж сурах нь хамгийн чухал гэнэ.

Эх сурвалж: Japan Today