МЭЗЧ 2016 Холбоотой мэдээ:
МЭЗЧ: "Сургамж, Сорилт, Шийдэл"
ФОТО: ХЭНГЭРЭГ цохиж МЭФ-ыг нээв
МЭЗЧ: Дэлхийн болон Монголын ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ
МЭЗЧ: ХУВЬ ХҮНИЙ ёс суртахуун бол НИЙГМИЙН ёс суртахууны нэг хэсэг
Б.БАТБАЯР: ТӨР БАЛ БУРАМ ТАРААЖ БАЙГАА УЧРААС ИНГЭЖ ТӨР РҮҮ ЗҮТГЭЖ БАЙНА
Гэрэл зургийг mpa.mn
МЭЗЧ-ны салбар хуралдаан “Монгол мөрөөдөл” сэдвээр үргэлжилж байна. Хуралдааны хөтлөгчөөр Эрдэнэс Таван Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, панелистаар Монгол ТВ-ийн захирал Ч.Номин, Хавдар судлалын үндэсний төвийн доктор Г.Үнэнбат, “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх, Харвардын АУИС-ийн судлаач Б.Батзаяа нар оролцож байна.
Энэхүү хуралдаанаар залуучууд өөрсдийн мөрөөдөлдөө хүрэх итгэлийг төрүүлэх, улс төрийн түвшинд залуучуудын оролцоог дээшлүүлж, тэдний мөрөөдөлтэй уялдсан аливаа асуудлуудыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэх арга замуудыг толорхойлох зорилготой юм. Манлайлагч залуусын оролцож буй энэхүү салбар хуралдааныг сонсохоор танхим дүүрэн зочид иржээ. Ингээд панелистуудын хэлсэн гол санааг хүргэе.
Ч.Номин: Миний хувьд Монгол мөрөөдлийг хоёр өнцгөөс харж байна. Нэг нь түрүүний хэлсэн шиг санхүүгийн эрх чөлөө. Эргэн тойрны залуусаасаа асуухад өглөө ажилдаа явдаг, орой гэртээ яардаг, байртай, унаатай болмоор байна гэж хариулсан. Нөгөө талаасаа би Монгол мөрөөдлийг арай өөрөөр харж байна. Миний хувьд ээж хүн учраас өөрийнхөө үр хүүхдийнхөө төлөө явж байгаа юм. Ингэхдээ өөрийнхөө потенциалыг 100 хувь ашиглаж чадах, эрүүл тогтвортой нийгэмд хүүхдээ амьдруулах мөрөөдөлтэй байгаа юм байна гэж ойлгосон.
Коммунизмын үед хүн бүрт ижил боломж өгч байсан нь үнэн. Энэ үед бүх юм тэнцүү байсан болов уу гэж бодож байна.
Би юу гэж харж байна вэ гэхээр одоо бид хүүхдүүддээ өөрийнхөө чадлаар ирээдүйг бүтээх итгэлийг өгөх хэрэгтэй юм шиг.
Ижилхэн боломжтой нийгэмд өөрийнхөө чадлаар цойлж гар ирэх боломжийг хүүхдүүддээ олгох нь Монгол мөрөөдөл болов уу.
Б.Батзаяа: АНУ-ын оюутнууд харьцангуй өөртөө итгэлтэй, мөрөөдөл нь тодорхой байдаг. Харин Монгол оюутнуудтай ярихаар тэр нь тодорхой биш. Амжилтад хүрсэн хүнийг наад хүн чинь угаасаа өөр төрсөн гэж ярих оюутнууд олон бий. Биологийн үүднээс аваад үзвэл Билл Гейтс ч адилхан. Гэхдээ тухайн хүн өөртөө итгэлтэй, зорилгоо тодорхойлчихсон. Түүнийхээ төлөө шантралгүй явсан, өөрөө өөртөө тусална гэдгээ хатуу ойлгочихсон байдаг. Ийм ялгаа байдаг юм болов уу гэж бодож байна.