Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.БАТБАЯР: ТӨР БАЛ БУРАМ ТАРААЖ БАЙГАА УЧРААС ИНГЭЖ ТӨР РҮҮ ЗҮТГЭЖ БАЙНА

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 3 сарын 30
iKon.MN
 

МЭЗЧ-ны хуралдаанууд үргэлжилж байна. Бид олон салбар хуралдаанаас “Цомхон, чадварлаг төр” хэмээх сэдэвтэй хуралдааныг онцлон хүргэж байна.
Хуралдааны хөтлөгчөөр Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал, UFC группийн Ерөнхий захирал О.Амартүвшин оролцож байна.
Харин хуралдаанд нийтлэлч Б.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Xillion ХХК-ны Ерөнхий захирал Д.Цогтбаатар, Метро Девелопмент группийн ТУЗ-ийн дарга Б.Одсүрэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар оролцлоо. 

Гэрэл зургийг mpa.mn

Судалгаагаар хөдөлмөрийн насныхны арван хувь нь төрийн албанд ажиллаж байгаа тухай мэдээллийг өглөө.

Б.ОДСҮРЭН: ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦ, УР ЧАДВАР ЧУХАЛ
 

Б.Одсүрэн хуралдааны эхэнд энэ асуудлаар илтгэл тавилаа. Түүний хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна. 

Ажил гүйцэтгэлийн KPI-ийг төрийн албанд нэвтрүүлэх шаардлагатай байна.
Монгол төр цасан өвгөн наранд хайлж байгаа мэт өдрөөс өдөрт шалбааг болох аюултай.
Төрийн дээд хэсэгт ямар шийдвэр гарч байгааг иргэд мэддэг ч хэрэгждэггүйд нь дасчихжээ. Эдгээр асуудлууд нь төрийн хүний нөөц, боловсон хүчний бодлоготой холбоотой гэж үзэж байна.
Дэлхий дээрх хөгжингүй орнууд зөвхөн хүний нөөц, ур чадвар дээр өдий зэрэгтэй болсныг хэлэх хэрэгтэй.
Төрийн албан хаагчдын ур чадвар, этикийн тухай ярих цаг болжээ. Төрийн албанд сахилга батыг хэвшүүлэх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Э.БАТ-ҮҮЛ: МОНГОЛЫН ТӨРИЙГ ЭД БАЯЛГИЙН ХЭРЭГСЭЛ БОЛГОЧИХЛОО
 

 

Иргэддээ супермаркет шиг үйлчилдэг төрийг сайн төр гэнэ. 
Бид Дүнжингаравт супермаркетаа нээчихсэн. Одоо Драгон, Мишээл дээр нээнэ гэж бодож байгаа.
Туршлагаас үзэхэд төр ил тод байхыг нэг их сонирхдоггүй юм байна. 
Бид татвар төлөгчдөөсөө татвар авчихсан гэдэг чинь барааных нь төлбөрийг урьдчилаад авчихсан гэсэн үг.
Монгол Улсад яг ямар аюул нүүрлэсэн байгааг улстөрчид ерөөсөө ойлгохгүй байна. 
Төр хэн нэгний эд баялгийн эх сурвалж болох юм бол бүгд төрийн эрх мэдэл рүү зүтгэнэ.
Ер нь мөхлийнхөө ирмэгт очсон улсуудын араас явах гээд байна. 
Төр бизнес хийдэг хүнийг баяжуулдаг хэрэгсэл болох юм бол найз нөхөд ч найз нөхөд, ах дүү нар ч ах дүү байж чадахгүй.
Монголын төрийг эд баялгийн хэрэгсэл болгочихлоо.
1990 онд бидэнд эрх чөлөөнөөс илүү шунал байгаагүй. 
25 жилийн дараа ингэж эрээ цээрээ алдах юм гэж санасангүй.
Б.БАТБАЯР: ТӨР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙДЭГ ГАЗАР БОЛОХООС ҮЙЛДВЭРЛЭДЭГ ГАЗАР БИШ ЭЭ
 

 

Төрд бал бурам тарааж байгаа учраас ингэж төр рүү зүтгэж байгаа юм.
Өнөөдөр Монголд 20-25 мянган хүн захиран зарцуулах эрхтэй байна.
Төр зохицуулалт хийдэг газар болохоос үйлдвэрлэдэг газар биш ээ.
Төр хуушуур хийдэг, үс засдаг газар биш ээ. Төр үйлдвэрлэл явуулахаа больё оо.
Төрд ажиллахаар дорхноо жийптэй болж, дорхноо хаустай болж байгаа юм чинь аргагүй шүү дээ.
Үндэсний аюулгүй байдал гэдэг нь олон улсын стандартаар гуравхан ойлголт бий. Нэгдүгээрт гадаад байдлаа хамгаалах цэрэг, хоёрдугаарт дотоод асуудал, гуравдугаарт төрийн функциональ үйл ажиллагаа байдаг.
Үнэгүй гоё юм өгч байгаа юм чинь төр рүү зүтгэхгүй яадаг юм.
Энэ залуучууд төрөөс гараач ээ. Өөрийнхөө компани, ТҮЦ-ээ байгуулаад гараач ээ.
Хэрэв төрөөс гарахгүй бол баасан дээр суусан ялаа шиг л болно.