IELTS шалгалтад 7.0 оноо авсан Г.Ишжанцан та бүхэндээ "IELTS шалгалтад бэлдэхэд ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ" -г хүргэж байна.
Тэрбээр IELTS-ын шалгалтад ЗУРГААН САР бэлдэж, 7.0 гэсэн оноогоо авч чадсан аж. Түүний зөвлөгөөг бүтэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарж уншина уу.
Та ямар нэгэн сургалтад хамрагдахаар зорьж буй бол багшаасаа "Та IELTS шалгалтыг өгч байсан уу?" гэж асуугаарай.
ЖИЧ: Тухайн текстээс ойлгоогүй үгээ толь бичгээс харж, яг тухайн нөхцөлд ямар утгаар орсныг ойлгож, шинэ үгийн дэвтэрт бичихээс гадна хариулж чадаагүй асуултдаа дахин хариулж үзээрэй.
Үг цээжлэх арга: Тухайн үгний монгол утгыг тогтоохоос гадна ижил, эсрэг утгатай үгс, тухайн нөхцөлд орж буй олон салаа утгууд, хоршоо үг хэлбэрээр хэрхэн ордог зэргийг тогтоох шаардлагатай. Шинэ үгсээ эссэ бичих болон яриа бэлдэж байхдаа ашиглавал илүү хурдан тогтоох болно.
Эссэний үг, өгүүлбэр бүр зорилготой байх бөгөөд нэг хэсэгт нэг үндсэн санааг дурдах нь чухал. Түүнчлэн тус санааг дэмжсэн учир шалтгаан, холбоотой жишээгээр баяжуулж өгөх шаардлагатай. /Жишээ нь заавал үнэн байх албагүй бөгөөд үндсэн учир шалтгааныг дэмжсэн дүрэм, үгийн алдаагүй бичигдсэн байх/
Аливаа эссэг бичихдээ цагийн хязгаартай болон хязгааргүй байдлаар бичиж, дараа нь алдааны засварыг өөрөө болон бусдаар хийлгэж байгаарай.
Ярианы шалгалтад ирдэг асуултууд тогтсон сэдвийн хүрээнд асуудаг. Тиймээс сүүлийн үед ирсэн тестүүдийг ielts-blog -с атан авч бэлдээрэй.
ЖИЧ: Цээжилсэн мэт эсвэл хурдан хариулах биш, чөлөөтэй энгийн үед байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц хариултаа өгөөрэй.