2017/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.01₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
22:00
S32
-18°
23:00
S44
-18°
00:00
S44
-17°
01:00
S16
-17°
02:00
S16
-19°
03:00
S16
-19°
04:00
S44
-19°
05:00
S44
-20°
06:00
S44
-19°
07:00
S44
-19°
08:00
S44
-19°
09:00
S44
-19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/12/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд ebarimt.mn сайтад НӨАТ-ын буцаалт авах хүсэлтээ илгээж байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 12 сарын 28
iKon.MN

Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ хэмээн иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулиар иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг буцаан авах мөн худалдан авалтын баримтаараа сар бүр тохирол нь явагдах үндэсний хонжворт сугалаанд оролцох хоёр төрлийн урамшуулалд хамрагдах эрхийг хуульчилж өгөөд байгаа.

Иргэд та энэ урамшуулалд хэрхэн хамрагдаж, буцаалтаа яаж авч, сугалаанд оролцохоо мэдэж байгаа юу?

 

Та сугалаанд оролцохын тулд албан ёсны төлбөрийн баримт хэвлэж буй худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж, төлбөрийн баримтаа цуглуулах шаардлагатай. Энэхүү баримтаа хүчинтэй эсэхийг ebarimt.mn цахим хуудсаар шалгах боломжтой.

Харин НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд хамрагдахын тулд ebarimt.mn рүү хандаж хэрэглэгчийн бүртгэлээ нээх бөгөөд энэхүү эрхээр та бүтэн жилийн турш бүртгүүлсэн бүх баримтынхаа НӨАТ-ын 20 хүртэлх хувийг өөрийн банкны дансандаа буцаан авах боломж бүрдэх юм. ebarimt.mn цахим хуудсыг нээсэн эхний хоёр хоногт 3,770 иргэн бүртгэлээ үүсгэж 670 цэгээс 402,618 сугалаатай төлбөрийн баримтын мэдээлэл ирээд байгаа ажээ. 

Шинэ оны эхний өдрөөс хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой иргэн та худалдан авалт бүрдээ албан ёсны төлбөрийн баримтаа цуглуулан, цахим хуудсанд бүртгүүлж, төрөөс олгож буй урамшуулалд идэвхтэй оролцохыг албаны эх сурвалж онцоллоо.

x