Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад хэргийн сайдын БНИУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө

ГХЯ
2015 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө.

Айлчлалын үеэр Милан хотноо болж буй "Экспо Милано 2015” арга хэмжээний төв талбайд ”Монголын өдөр" арга хэмжээг хоёр удаа зохион байгуулж олон мянган зочдод монголын түүх соёл урлагийг сурталчилан танилцуулав.

Монголын өдөр арга хэмжээнд манай уран бутээлчид монголын үндэсний язгуур урлагийг орчин үеийн сонгодог урлагийн дээжистэй хослуулан олонд өргөн барилаа. Эдгээр өдрүүдэд  “Экспо Милано 2015” арга хэмжээний сүүлийн өдрүүд тохиож байгаа тул өдөртөө 300 гаруй мянган зочид зочилж үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй соёлын арга хэмжээнүүдийг үзэж сонирхож байна.