Уншиж байна ...

CU конвиниенс дэлгүүр “Үзүүлээд Өгье” аяныг эхлүүлэв

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

CU брэнд нь дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээ, тав тухтай орчин, найрсаг соёлтой үйлчилгээг нэвтрүүлж, их хотын залуусын амьдралын хэв маягт эерэг өөрчлөлт авчрах шинэлэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлдэг. Энэ удаад насанд хүрээгүй хүүхдүүдийг электрон болон утаат тамхи, согтууруулах ундаа худалдан авахаас урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдийн тамхидалтыг бууруулах зорилгоор “Үзүүлээд Өгье” аяныг эхлүүлээд байна.

Өндөр хөгжилтэй орнуудад насны хязгаарлалттай бүтээгдэхүүн борлуулахдаа үйлчлүүлэгчийг насанд хүрсэн эсэхийг баталгаажуулж, бичиг баримтыг нь шалгасны дараа үйлчилгээ үзүүлдэг соёл аль хэдийн тогтсон. Харин манай улсын хувьд  хэрэглэгч болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд харьцангуй шинэ ойлголт гэдэг нь хэрэглэгчдийн хандлагаас ажиглагдаж байна.

“Үзүүлээд өгье” аяныг хэрэгжүүлснээр одоо мөрдөж буй тамхины хяналтын тухай хууль, архидалттай тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангаад зогсохгүй, жижиглэн худалдааны салбарт шинэ жишиг тогтоох, цагаа олсон хариуцлагатай ажил болно гэж харж байна.

Мөн түүнчлэн CU конвиниенс дэлгүүрийн хамт олны зүгээс жижиглэн худалдааны байгууллагууд, худалдаа эрхлэгчдийг энэхүү аянд нэгдэж, “Үзүүлээд өгье” аяны уриалгыг дэмжин ажиллахыг уриалж байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.