Уншиж байна ...

Дөрвөн өдөрт 1,000 орчим хүн “Ногоон байгаасай” аянд нэгдэж, дижиталаар мод тарилаа

ikon.mn
2024 оны 5 сарын 1
Сурталчилгаа

Юнител групп “Тогтвортой байдлын тайлан” гаргасантайгаа холбогдуулан Шангри-Ла Молл-д дөрөвдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд байгаль орчин, нийгмийн чиглэлд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа олон нийтэд шинэлэг, интерактив байдлаар танилцуулсан билээ.

Тэд энэхүү арга хэмжээний үеэрээ хүмүүсийг “Ногоон байгаасай” аянд нэгдэж, дижиталаар мод тарихыг уриалсан бөгөөд уг хүсэлтийн дагуу Юнител группийн ажилтнууд 5-р сард Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвийн талбайд тарьж ургуулна гэв. Тэгвэл тус дөрвөн өдрийн хугацаанд 1,000 орчим иргэн дугаараа бүртгүүлж, дижиталаар нэгджээ.

зураг
 

Юнител групп 2021 оноос жил бүр мод тарих өдөрлөгийг дотооддоо зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 6’000 мод тарьжээ.

зураг
 

Мөн тэд зэрлэг амьтдыг ундаалах хөв цөөрөм байгуулахын ач холбогдол болон хэрхэн хийх аргыг нь заан олон нийтийг зорилготой аялахад уриалж байсан юм.

зураг
 

Электрон хог хаягдлыг байгальд хаяхыг сөрөг нөлөөг учирлаж, хаягдлыг дахин боловсруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг ч уриалж байлаа.

зураг
 

Юнител групп тус эвентээрээ дамжуулан тогтвортой байдлын хүрээнд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа инновацлаг байдлаар танилцуулахаас гадна хүмүүст байгаль орчиндоо хэрхэн өөрийн хувь нэмрээ оруулж болох тухай зөвлөж, мэдээлж байснаараа онцлог болсон юм.

Та Юнител группийн 2023 оны “Тогтвортой байдлын тайлан”-тай танилцах бол ЭНД дарна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.