Уншиж байна ...

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт түр хаагдах авто замын боомтууд

Б.Манлай
2024 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож, бүх нийтээрээ амарна. 

Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хилийн Хятад, Оросын боомтууд түр хаах хэлэлцээртэй байдаг.

Энэ дагуу 2024 оны тавдугаар сарын 23-нд

  • Монгол, Хятадын Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр авто замын боомт амрах бол Булган, Байтаг  боомт хаагдахгүй.
     
  • Монгол, Оросын Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан авто замын боомт түр хаагдаж, Алтанбулаг, Эрээнцав, Ханх авто замын боомт ажиллана.

Харин агаарын болон төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна.