Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин Хар тэнгисийн ёроолоор аялав

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 20
iKon.MN

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн амралтын өдрүүдээр өөртөө нэгтгээд байгаа Крымийн хойгт зочилсон.

Энэ үеэр тэр Крымийн Балаклава орчимд шумбагч машинаар Хар тэнгисийн усанд шумбажээ. Далайн мандлаас доош 83 метр орчимд хүрч Византийн үеийн буюу манай эриний 9-10 дугаар зууны үеийн живсэн дурсгалуудтай танилцсан байна. Энэ арга хэмжээ нь Оросын Газарзүйн Нийгэмлэг байгуулагдсаны 170 жилийн ойн хүрээнд зохион байгуулагджээ.

Эх сурвалж: Russia Today