Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суух Ерөнхий консул, доктор Д.Анхбаяр 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо.
Д.Анхбаярыг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий консулаар томилсон бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас консулын патентаа 2024 оны гуравдугаар сарын 13-нд гардан авсан.
Ерөнхий консул, доктор Д.Анхбаярт БНТУ-ын ГХЯ-ны зүгээс олгосон экзекватуарыг 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа ЭСЯ Элчин сайд Г.Мөнхбаяр гардуулан түүний цаашдын ажилд нь амжилт хүсээд холбогдох заавар, зөвлөгөө, чиглэлийг өгөв.
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суух Монгол Улсын Ерөнхий консулын газрын тойрогт Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул, Косаэли, Ялова, Текирдаг, Киркларели мужууд болон Истанбул, Едирне хотууд тус тус хамаарах юм.
Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Ерөнхий Консулын Газар