Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчүүд яагаад том өгзөгтэй эмэгтэйд татагддаг вэ?

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Саяхан Evolution and Human Behavior сэтгүүлд нэгэн судалгааны тайлан гарчээ.

Уг судалгаагаар эрчүүдийн том өгзгөнд татагддаг нууцыг тайлж хамгийн дур булаам өгзөг ямар хэмжээстэй байхыг тодорхойлсон байна.

Судалгаанд дурдсанаар үнэндээ эмэгтэй хүний өгзөгний хэлбэрийг гол тодорхойлогч нь нурууны ясны хазайлт байдаг гэжээ.

Өөрөөр хэлбэл өгзөгний том хэмжээнд бус зохистой хазайлттай нурууны ясанд гол учир байна.

Нурууны ясны хазайлт

Хазайлт бага, шулуун нурууны ястай бол жирэмслэхэд хүндийн төв урагш шилжиж, биеийн булчингуудад ачаалал өгөн, төрөлтийг хүндрэлтэй, бүтэлгүй болгох магадлал өндөрсдөг. Харин хазайлттай нуруутай бол хүндийн төв голлож эрсдлийг бууруулдаг аж. Энэ шалтгаанаар эрт балар цагаас эрчүүд үр удмаа баталгаатай үлдээх боломжтой эмэгтэйгээр гоёмсог өгзөгний хэлбэртэй нэгнийг сонгодог байжээ.

Өнөөдрийн хүмүүст өвөг дээдсээс нь удамшиж ирсэн энэ үнэлэмж одоо цагт гоо сайхны хэмжүүр болсон аж.

Харин нурууны ясны хазайлт нь босоо тэнхлэгтэй харьцуулахад хэдэн хэмийн өнцөг үүсгэж байвал хамгийн төгс болохыг олон эрчүүд дээр явуулсан судалгаагаар 45.5 хэм гэж тодорхойлжээ.

Энэ хэмээс аль нэг тийшээ хэтэрвэл эмэгтэйн дур татах чадвар буурч байсан байна.

Зохистой хазайлтын хэмжээ

 

Эх сурвалж: Sex and Psychology