Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

“ИТГЭЛ, НАЙДВАР ба БОЛОМЖ” аян

ikon.mn
2015 оны 3 сарын 12
www.ikon.mn
Зураг зураг

Монгол эх орны минь 3 сая иргэнээс 120,000  нь хөгжлийн бэрхшээлтэй, тэдгээрээс 32,000  хүүхэд байна. Тэдэнд зориулсан эд материал, бэлэг сэлт зэрэг нь тусламж дэмжлэг мөн боловч ийм зүйлс тэднийг бие дааж хөгжихөд нь, амьдралын чанараа дээшлүүлэхэд саад болдог.

Бид хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх хэн нэгнийг таньдаг атлаа тэднээс ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмдээ ил тод танигдаж, жирийн хүмүүсээс ямар ч ялгаагүй байгаа нь хэн бэ гэж асуухад тоймтой хариулт олддоггүй.

Энэ аяны гол зорилго нь:

  • Бүх нийтийг гүйлтэнд хамруулах замаар эрүүл амьдрахад уриалах, идэвхтэй хэв маягийг хэвшүүлэх
     
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нь бий болгох, хувь хүнийг хөгжүүлэх, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зэрэгт шаардлагатай хөрөнгө босгох
     
  • Бардам хэлэх ганц л онцлог энэхүү үйл ажиллагаанд бий. Хандиваар босгосон мөнгө хэнд, юунд зориулагдах нь маш тодорхой, нээлттэй байгаа. 

“ИТГЭЛ, НАЙДВАР ба БОЛОМЖ”  аяныг санаачлан гүйцэтгэгч Ахиллис Монгол Олон Улсын байгууллага нь 2015 оны гуравдугаар сарын 5-наас 25-ны өдрүүдэд АНУ-ын дараах зургаан хотод хөтөлбөр хэрэгжүүлж, нөлөөллийн гүйлт зохион байгуулах юм.

  • 2015.03.08-нд Денвер, “ЭХЛЭЛ” хөтөлбөр
     
  • 2015.03.13-нд Вашингтон ДС, “ГАРАА” хөтөлбөр
     
  • 2015.03.15-нд Сэйнт Луис, “ХӨТӨЧ” хөтөлбөр
     
  • 2015.03.17-нд Чикаго, “ДҮҮЛЭН НИС” хөтөлбөр
     
  • 2015.03.21-нд Лос Анжелос, “ХАМТДАА” хөтөлбөр
     
  • 2015.03.23-нд Сан Франциско, “БОЛОМЖ ОЛГОЁ” хөтөлбөр

Дэлгэрэнгүй мэдээлэл www.facebook.com/achillesinternationalmongolia/events хуудсанд бий.

Аяныг хэрэгжүүлэгч:

Ахиллис Монгол Олон Улсын байгууллага нь байгуулагдаад удаагүй ч зорилго тэмүүлэл нь тодорхой, үнэхээр эрч хүчтэй баг бүрдүүлж дараах бодит ажлуудыг хийж ирсэн. 2015 оны АНУ-ын Нью-Йорк хотын марафонд хиймэл хөлөн дээр гүйгч Монголын тамирчин О.Саранчулуун, гар дугуйн төрлөөр П.Энхманлай нар анх удаа амжилттай оролцсон.

  • “Хамтдаа гүйцгээе” спортын аянг 20 удаа зохион байгуулж, нийт 600 гаруй хүн хамрагдсан
     
  • “Хамтдаа гүйцгээе” нөлөөллийн гүйлтийг 2 удаа зохион байгуулж 1,200 гаруй хүн оролцсон
     
  • “Хамтдаа алхацгаая, Хамтдаа гулгацгаая” цуврал үйл ажиллагааг 7 хоног тутам тогтмол зохион байгуулж байна.

Ахиллис Монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт группийн үйл ажиллагааг тогтмолжуулж, мэдээллээр хангаж, хөгжүүлж эхэлж байна. 

Цахим хуудсуудаар дамжуулан Lets Run Mongolia группт 3,000 гаруй идэвхтэй гишүүнийг нэгтгэсэн ба байгууллагын зүгээс зохион байгуулдаг бүх үйл ажиллагаанд эдгээр хүмүүс идэвхтэй оролцдог байна. 

Денвер: