Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Си Зиньпин Японы ерөнхий сайдтай уулзахгүй гэнэ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 4
iKon.MN

Хятад, Япон улсуудын төрийн тэргүүд энэ долоо хоногт Бээжинд эхлэх APEC-ын чуулганы үеэр уулзана гэсэн найдлага бүтэхгүй болсон байж магадгүй байна.

Си Зиньпин, Шинзо Абе нарын дээд хэмжээний уулзалт хоёр орны хооронд үүсээд байгаа хүйтэн харилцааг гэсгээх эхлэл болно гэсэн хүлээлт байсан юм.

Ингэж уулзах нь дэлхийн хоёрдогч, гуравдагч эдийн засагтай орнуудын харилцааг сайжруулснаар бүс нутгийн хамтын ажиллагаанд томоохон эерэг өөрчлөлт авчрах байлаа.

Гэтэл өчигдөр Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлэхдээ Японы талаас газар нутгийн маргаанаас үүдэлтэй харилцааг сайжруулахад хичээл зүтгэл гаргахгүй, дайны үеэр үйлдэгдсэн гэмт хэргийг зөвтгөх оролдлого тасралтгүй хийж байгаа зэрэг нь төрийн тэргүүнүүдийн уулзалт болох нөхцлийг бүрдүүлэхгүй байна гэжээ.

Хэдийгээр Синьхуа агентлаг нь Хятадын төрийн байр суурийг албан ёсоор илэрхийлдэггүй ч ямар нэг хэмжээгээр тусгал болдог нь тодорхой.

Ингэх болсон шалтгаан нь өнгөрсөн сард Японы засгийн газрын сайд нар Ясукуни сүмд зочилсонтой холбоотой бололтой. Ясукуни сүмд дэлхийн хоёрдугаар дайны гэмт хэрэгтнүүдийн шарил хадгалагддаг ба Хятадын тал үүнийг Японы милитаризмын билэгдэл гэж үздэг юм.

 

Эх сурвалж: Reuters