Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

67-р цэцэрлэгийн удирдлагууд шүүхэд хандана гэв

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 4-ний өдрийн ETV телевизийн мэдээгээр Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгийн багш хүүхдийн амыг скочидсон гэсэн мэдээлэл гарсан. Уг мэдээллийн талаар тус цэцэрлэгийн удирдлага, багш болон эцэг эхийн төлөөллөөс хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийлээ.

67 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг Есдүгээр сарын 3-ны өдөр Б.Ундрахбилэг багштай манай бага ангид эцэг эхчүүд цуглан багш нар руу дайрч байна гэсэн.

Намайг очиход нэг хүүхдийн аав болох н.Уламбаяр гэдэг хүн хүүхдийн ам, гар хөлийг скочдож суулгасан гээд тэгээгүй гэсэн хариу тайлбар өгсөн туслах багш н.Мягмарсамбууг цохиж авсан.

Зодоон цохион болох нь гээд би хорооны цагдааг дуудсан юм. Ингээд юунаас болж ингэж байгааг эцэг эхчүүдээс асуухад  Б.Ундрахбилэг багш хүүхдүүдийн гар хөлийг скочдож байгаа бичлэг бидэнд байгаа гэсэн юм. 

Цагдаа: Тэр бичлэгээ цэцэрлэгийн удирдлага болон цагдаа шүүхэд өг гэхэд маргааш авчирч өгөе гэсэн. Тэгтэл одоо болтол тэр бичлэгээ өгөөгүй. Эцэг эхчүүдээс асуухад бидэнд бичлэг байхгүй гээд байгаа. Харин н.Уламбаяр гэдэг хүн хүүхдээ цэцэрлэгээс нь гаргаад алга болсон утсаа авахгүй байгаа” гэлээ.

Тус цэцэрлэг өнгөрсөн хавар бүх анги танхимаа камержуулсан бөгөөд эцэг эхчүүд шууд утсаараа ороод хүүхдүүдээ юу хийж байгааг харах боломжтой ажээ.

Тухайн үед Б.Ундрахбилэг багштай бага анги 51 хүүхэдтэй байсан ба нэг хүүхэд гарч, хоёр хүүхэд шилжсэн байна.

67 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багш Б.УндрахбилэгБи болон манай туслах багшийн зүгээс хүүхдүүдийн гар, хөл, амыг скочидсон, хүчээр суулгасан зүйл огт байхгүй. Би өөрөө нялх хүүхэдтэй эх хүн надад тийм зүйл хийх дорой ухамсар байхгүй.

Хичээл эхлээд удаагүй, хүүхдүүд нэрээ хэлж мэдэхгүй байсан учир гуравны өдөр манай ангийн Мишээл гэдэг охины эмээ нэрийг нь цаасан дээр бичээд өгсөн учир би нуруун дээр нь наасан байсан. Тэрнээс өөрөөр хүүхдүүдэд скоч хүргээгүй” хэмээн ярилаа.

Хичээл эхлээд удаагүй, хүүхдүүд нэрээ хэлж мэдэхгүй байсан учир гуравны өдөр манай ангийн мишээл гэдэг охины эмээ нэрийг нь цаасан дээр бичээд өгсөн учир би нуруун дээр нь наасан байсан.

Б.Ундрахбилэг багшийн хувьд  дөрөв дэхь жил дээ ажиллаж байгаа бөгөөд өмнө нь нэг анги төгсгөсөн юм байна.

Тэрбээр төрөөд удаагүй, амралт нь дуусаагүй байгаа ч цэцэрлэгийн удирдлагын зүгээс “Ажилдаа орооч, шинэ багшид шинэ хүүхдүүд өгөхөд хүндрэлтэй байна” гэсэн хүсэлтийн дагуу есдүгээр сарын нэгнээс ажилдаа ороод байжээ.

Эцэг, эхчүүдийн төлөөлөл Б.Мөнх-Од “Манай охин Б.Ундрахбилэг багшийн ангид гурван жил суралцаж төгссөн. Охин маань одоо ч гэсэн багштайгаа утсаар ярьдаг. Ийм хэрэг гарсан гэдгийг сонсоод итгээгүй.

Миний хувьд Б.Ундрахбилэг багшийг хүүхдэд их хайртай сайн хүн гэж үнэлж явдаг” гэлээ.

Цэцэрлэгийн удирдлагын зүгээс ийм маргаантай хэрэг гарсан учир Б.Ундрахбилэг багшийн амралтыг үргэлжлүүлж, туслах багшийг өөр анги руу шилжүүлэн, ангийг нь шинэ багшид өгөөд байгаа юм байна.

Мөн хэвлэлийн бага хурлын үеэр багшийнхаа нэр хүндийг сэргээлгэхээр шүүхэд хандах болсноо мэдэгдлээ.