Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн хүндэтгэлийн золголтоор идээгээ буруу зассан байв!

Б.Ану
2014 оны 2 сарын 4
iKon.MN
Төрийн өндөрлөгүүдэд зориулсан идээ есөн давхар зөв засчээ

Жил бүр Засгийн газрын ордонд Төрийн золголт залгуулаад өндөр настнуудыг хүлээн авч золгодог болоод байгаа билээ. 

Энэ үеэр Төрийн ордонд байрлах Монгол гэрт төрийн гурван өндөрлөгт зориулсан идээг есөн давхар хэвийн боовоор зассан байлаа. 

Харин өндөр настангуудад зориулсан золголтын идээг буруу зассан байгаа нь ажиглагдлаа. 

Монголчууд бид цагаан сар ч гэлтгүй бусад баяраар хэвийн боовоор таваг засахдаа “жаргал, зовлон” хэмээн ээлжлэн тоолсоор “жаргал”-аар дуусгаж сондгой тоогоор идээгээ засдаг. 

Харин төрийн ордонд болсон өндөр настангуудын золголтын үеэр зассан идээ 10 давхар байсан нь сонирхол татлаа.

Эсвэл 10 давхар идээ засдаг шинэ ёс бий болсон юм болов уу.  Ёс жудгийн хувьд хамгийн үлгэр болох ёстой нь төр засгийн арга хэмжээ байлтай. 

10 ДАВХАР ИДЭЭНИЙ ЗУРАГ:

Зураг
10 | 6 | 4 цаг