Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр настнуудтай золгов

President.mn
2014 оны 2 сарын 1
iKon.MN

Билгийн тооллын XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ахмад настнуудын төлөөлөл болсон 10 бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа.

Төрийн золголтод Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат 93 настай Ш.Түмэнхүү, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат 98 настай К.Дүүдээ, Архангай аймгийн харьяат 106 настай Г.Нанжид, Баянхонгор аймгийн харьяат 93 настай Л.Халзан, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат 93 настай Н.Өвөг, Баянхонгор аймгийн харьяат 95 настай С.Шижээ, Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат 90 настай Д.Дарьмаа, Архангай аймгийн Хашаат сумын харьяат 95 настай Г.Цэрэндулам, Завхан аймгийн харьяат 100 настай С.Сүрьяа, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат 91 настай Д.Жавзан нарын буурлууд оролцлоо.