Үндэсний Номын Сангийн төв байрны уншлага, үйлчилгээ өнөөдрөөс нээгдэж байна.
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
10:00-16:00 цагт Байнгын хороод хуралдана.
11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмийн асуудлаарх Түр хорооны хэвлэлийн хурлыг зохион байгуулна.
"Мишээл Экспо"-д
10:00-15:00 цагт "Хөдөлмөр эрхлэлт 2024" өдөрлөг зохион байгуулагдана.
Сүхбаатарын талбайд
10:00-17:00 цагт “Хуульчийн про боно өдөр-2024” болно.
Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд
10:00 цагт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг болно.
ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд
10:00 цагт "Эмгэг судлалын ололт, амжилт" эрдэм шинжилгээний бага хурал болно.
Үндэсний мэдээллийн төвд
10:30 цагт "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаан зохион байгуулах талаараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдээлэл өгнө.
11:00 цагт Баянзүрх дүүргийн Ардчилсан Намаас мэдэгдэл хийнэ.
11:30 цагт Химийн хортой бодисын хууль бус зөвшөөрлийг БОАЖЯ-аас Эмээлтийн суурьшлын бүсэд олгосон нь Үндсэн хуулийг шууд зөрчиж байгаа талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт Иргэн Б.Цэгмэд ЦЕГ-ын хийсэн мэдээлэлд хариу тайлбар өгнө.
Монгол Японы эмнэлэгт
11:00 цагт Монголд эмчлэгддэггүй 26 өвчнөөс цусны өвчнийг генийн эмчилгээгээр эмчилж эхэлсэн талаар цусны өдөрлөг болно.
"Монгол ньюс" хэвлэлийн төвд
11:00 цагт Олон улсын оюуны дасгалжуулагчдын холбоог үүсгэн байгуулагч, дэлхийн №1 оюуны дасгалжуулагч Роберт Ра болон Монголын дасгалжуулагчид Мега үсрэлт үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
14:30 цагт “Гацуур” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болно.
"Novotel Ulaanbaatar Hotel"-д
16:30 цагт "Playtime Festival 2024"-ийн хэвлэлийн хурал болно.
Ган зам паласт
17:00 цагт Жуулчдад зориулсан ардын урлагийн тогтмол тоглолттой Цагаан Лавай Чуулга энэ зуны нээлтээ хийнэ. Тус чуулга нь жуулчдад зориулсан тоглолтоо дөрвөн улиралд толилуулдаг ганцхан чуулга юм.