Уншиж байна ...

"Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна"

Б.Манлай
2024 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна. Өдөртөө нийт нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +15...+20 градус, бусад нутгаар 10...+15 градус дулаан байна" гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарах төлөв гарчээ.

Өнгөрсөн өдрүүдэд Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Чойр, Хэнтий, Сүхбаатарын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсон байна.

Завхан, Говь-Алтайн зүүн, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговийн нутгаар цасан шуурга 1-5 цаг үргэлжилжээ.