Уншиж байна ...

Л.Цандэлэг: Яамнаас гурил үйлдвэрлэгч таван "мангас"-ын аманд газар тариалангийн 2,000 орчим компаниа тавьчихдаг

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь МАН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийх үеэр тариаланчдын төлөөлөл, "Ургац хүдэр" ХХК-ийн захирал Л.Цандэлэг гурилын үнийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "2000 оноос хойш улаанбуудай 600,000 төгрөг байхад гурилын үнэ 1,350 төгрөг гэхэд ойролцоогоор 2.3 дахин нугалж, ашиг олдог байсан. Үүнийг хүлээн зөвшөөрч, чимээгүй явдаг байлаа.

КОВИД болох үеэр Засгийн газраас гурилын үйлдвэрийн цахилгааны үнийг тэглэж өгсөн. Үйлдвэрлэгчид цахилгааны зардал 20 орчим хувийг эзэлдэг гэдэг. Гэтэл гурил үйлдвэрлэгчид үнээ буулгаагүй, нэмсэн.

Гурил үйлдвэрлэгчдэд "Ард түмнийг үнэтэй гурил идүүлж байна" гэхээр газар тариалан, гурилын үйлдвэр хоёр нэг зоосны хоёр тал гэж ярьдаг. Газар тариалан тусдаа үйлдвэрлэл, гурилын монополь хийж буй таван гэр бүл тусдаа.

Монгол Улсад 2,000 орчим компани газар тариалан эрхэлж байгаа бол гурил үйлдвэрлэж буй таван компани байна. Монголд бүх юмыг салбараар нь барьж авч, дуртай үедээ үнээ нэмж байдаг хүмүүс гарч ирж байна. Яам хаачихдаг. Хилийн цаана нэг кг гурил 900 төгрөгийн үнэтэй байна. 

Засгийн газрын гол үүрэг иргэдийг чанартай, хямд хүнсээр хангах ёстой.

Тариаланчид 500 орчим тонн улаанбуудай тариалж, үүргээ биелүүлсэн. Бидэнд экспортлох боломж байхгүй. Яамнаас таван мангасын аман доор 2,000 газар тариалангийн компаниа тавьчихдаг. 

Гурилын импортын татварыг чөлөөлөх нь зүйтэй. Бид тариалалтдаа гарна. Гурил үйлдвэрлэгчдээс УИХ-д дэвших байх.

ОХУ-аас тусламжаар өгч байгаа улаанбуудайг дайнтай холбоотойгоор цустай будаа гээд байгаа мөртлөө гурил үйлдвэрлэгчдийн дайныг дэмжиж, мөнгөө өгч ОХУ-аас авсан буудай сүүтэй юмуу" хэмээн ярилаа.