Уншиж байна ...

П.Сэрдамба боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдов

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн долоо хоногт болжээ.

Уг хурлаар ажлын хариуцлага алдсан ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон гадаад харилцааны менежер, бичиг хэргийн ажилтан нар ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч ажлаа өгсөн аж.

Тэднийг Италийн Бусто-Арсицио хотод болж өнгөрсөн олимпын эрх олгох тэмцээний мэдүүлгээс хоцорсон тул албан тушаалаас нь буулгаж буй юм.

Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар П.Сэрдамба томилогджээ.

Манай тамирчид ирэх тавдугаар сарын 23-наас зургаадугаар сарын 3-ныг дуустал Тайландын Бангкок хотноо болох олимпын эрхийн тэмцээнд оролцох даалгавартай. 

Италид эхний дөрвөн тамирчин буюу медаль хүртсэн боксчид "Парис 2024" олимпын эрх авсан бол Тайландад зөвхөн шигшээд шалгарсан хоёр боксчин Францыг зорих тийзээ авах юм.