Уншиж байна ...

ПАРИС 2024: Олимпын бамбар дөрөвдүгээр сарын 16-наас аялалд гарна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

Францын Парис хотод ирэх долдугаар сарын 26-нд нээлтээ хийх олимпын бамбар ирэх сарын 16-наас аялалд гарна. Нийт 10,000 тамирчин, олны танил эрхмүүд оролцох юм.

Олимпын бамбарыг асааж гараас гарт дамжуулах арга хэмжээ анхны олимпыг зохион байгуулсан Грекийн нийслэл Афин хотоос эхлээд Францын Парисыг зорих юм. Тодруулбал 10 гаруй хоног Грек орноор тойрч байгаад дөрөвдүгээр сарын 27-ноос Газар дундын тэнгисээр дамжаад тавдугаар сарын 9-нд Францад очих аж. Францын 400 гаруй хотоор явсны эцэст долдугаар сарын 14-нд Парист ирнэ. 

зураг
 
Olympics.com

Парисын 10 гаруй дүүргээр аялснаар олимпын бамбарыг залах цэнгэлдэхэд хүрэхээр төлөвлөжээ. 

Олимпын бамбарыг Францад шилжүүлэн өгөх үйл ажиллагааг Olympic Channel Services (OCS) сувгаар шууд дамжуулах юм. 

 

Эх сурвалж: Olympics.com