Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн фитнес модель шалгаруулах тэмцээний шилдэг үндэсний хувцасны төрөлд Монголын оролцогчийн хувцас шалгарчээ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

"Miss Fitness Supermodel World-2023" олон улсын тэмцээн Вьетнам улсад зохион байгуулагдаж байна. 

Дэлхийн фитнес модель шалгаруулах энэхүү тэмцээнд Монгол Улсаас модель Б.Сарнай оролцож байгаа аж. 

Тэрбээр тэмцээний үндэсний хувцас шалгаруулах төрөлд шилдгээр тодорчээ. Тодруулбал, топ гурван үндэсний хувцсаар Монгол, Канад, Вьетнамынх шалгарсан байна.

Нэмж мэдээлэхэд, финалын шатны шалгаруулалт тавдугаар сарын 20-нд болох аж.