Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын 32 жуулчин осолдож амиа алдсанд Ким Жон Ун гүн эмгэнэл илэрхийлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагийн шөнө Хойд Солонгосын нийслэл Пёньянаас өмнө зүгт Хятадын жуулчдыг тээвэрлэж явсан автобус гүүрнээс унаж осолдсон юм.

Ослын улмаас Хятадын 32 жуулчин, Хойд Солонгосын дөрвөн иргэн амиа алдсан байна. Уг явдлын дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гүн эмгэнэлээ илэрхийлжээ.

Муу мэдээ ховор дамжуулдаг тус улсын төв мэдээллийн агентлаг Ким Жон Уныг Пёньян дахь Хятадын элчин сайдыг хүлээн авч уулзаж, ослоос амьд үлдсэн хүмүүсийг эмнэлэгт эргэж очсон тухай өнөөдөр мэдээлсэн байна.

Ким бас өөрийн хүмүүсийг уг осолд буруутайг хэлсэн тухай мэдээлжээ.

Хойд Солонгост зочилдог гадаадын жуулчдын ихэнхийг Хятадууд эзэлдэг.

Барууны орнуудаас жилд дунджаар 5,000 орчим хүн тус улсад жуулчилдаг гэсэн тоо бий. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа иргэдээ зорчихыг хориглох болсноос энэ тоо 20 хувиар буурсан байна.

Харин Хятадаас жил бүр олон арван мянган хүн Хойд Солонгосыг зорьдогийн ихэнх нь төмөр замаар зорчдог гэнэ. Мөн хоёр улсын хооронд агаарын зам бий.

Ихэнх Хятадуудад Хойд Солонгос нь коммунист дэглэмийн өнгөрсөн үеийг нь санагдуулдаг гэнэ.

 

Эх сурвалж: AFP