Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Спорт авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монголын Уулчдын Үндэсний Холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу жил бүр уламжлал болгон явагддаг Спорт авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн Ням гарагт МУБИС-ын Биеийн тамирын сургуулийн зааланд боллоо. 

Энэхүү тэмцээнд 11 багийн 59 тамирчин хурд, техник гэсэн хоёр төрлөөр өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангилалд өрсөлджээ. Ингээд нийлбэр дүнгээр "Хайрхан аялагч" клуб тэргүүлж, II байрт "УРСА" спорт клуб, III байрт "Сутайн бор" клуб орсон байна. 

Монголын Уулчдын Үндэсний Холбооноос 2020 Олимпийн төрөлд багтсан спорт авиралтад тамирчидаа оролцуулах зорилгоор цуврал тэмцээнүүд зохион байгуулж байгаа аж.