2018/04/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
B34
УЛААНБААТАР
23°
|
B28
УЛААНБААТАР
|
04:00
S32
-1°
05:00
S32
-1°
06:00
S32
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
14°
12:00
S32
17°
13:00
S32
18°
14:00
S32
19°
15:00
S32
19°

Диснейн бүтээж байгаа “Мулан” кинонд Жэт Ли, Гон Ли нар дүр авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 17
iKon.MN

Дисней кино компани 1998 онд хөдөлгөөнт зурган хэлбэрээр гаргаж байсан “Мулан” киноны “амьд” хувилбарыг 2020 онд дэлгэцэнд гаргахаар ажиллаж байгаа.

Уг бүтээлд Хятадын Гурван улсын үед Хойд Вэй улсын армийг удирдаж харийн түрэмгийлэгчидтэй тулалдаж байсан Хуа Муланы түүхийг өгүүлдэг.

Муланы дүрд Дисней компани Хятадын залуу жүжигчин Лю Ифэйг өнгөрсөн онд сонгож байв.

Азийн орнуудын олон жүжигчин энэ дүрийн шалгаруулалтад өрсөлдөж байсан юм. Тэгвэл “Мулан”-ы бусад дүрүүдийн жүжигчдийг шалгаруулах ажил үргэлжилж байна.

Тэд саяхан Хятадын алдартай жүжигчид болох Жэт Ли, Гон Ли нарыг сонгож, гэрээ байгуулахаар болжээ.

Үзэсгэлэнт жүжигчин эмэгтэй Гон Ли уг бүтээлд хүчирхэг увдист эмийн дүрийг бүтээх бол Жэт Ли нь Цинь Ши Хуанди хааны дүрд тоглохоор болсон байна.

1998 оны хөдөлгөөнт кинонд Гон Лигийн тоглох гэж буй дүр байдаггүй. Харин уг шидэт эмийн дүр нь Хүннүгийн хаан Шаньюг орлохоор болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Холливүүдийн студиуд Ази кинонд цагаан арьс жүжигчин тоглуулдаг нь шүүмжлэл дагуулдаг бол энэ удаа Азийн жүжигчдээр багаа бүрдүүлж байгаад хүмүүс таатай байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

x