Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллахтай холбогдуулан мэдээлэл өгнө

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 28
iKon.MN

Төрийн ордонд

09:00 цагаас Эдийн засгийн чуулган эхэлнэ.

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн хурлын танхим

09:00-15:00 цагт “Бэтэг өвчний тандалт, оношилгоо: БНХАУ-Монголын хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг  болно.

Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд

10:00 цагт Европын холбооны "МОНГОЛЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ-EU-TRAM" төслийн албан ёсны арга хэмжээ болно. Хуралдаанд Монгол улсад суугаа бүх улсын Элчин сайдууд оролцоно. 

СХД-ийн иргэний танхимд 

11:00 цагаас Сонгинохайрхан дүүргийн 150 сурагч БНХАУ-ын их дээд сургуулиудад 30-100 хувийн тэтгэлгээр суралцах батламжаа гардан авах үйл ажиллагаа болно. 

Онцгой байдлын ерөнхий газарт

11:00 цагт Улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллахтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр болно.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг татан буулгах шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд хүргүүлж буй талаар хэвлэлийн бага хурал болно. 

СХД-ийн 25-р хороонд баригдах шинэ сургууль дээр

14:00 цагт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 7 сургууль, 1 цэцэрлэг барих төслийн 1-р ээлжийн нээлт болно. 

Blue sky зочид буудалд

14:00 цагт Пусаны аялал жуулчлалын газрын “BTO Улаанбаатар” монгол дахь төлөөлөгчийн газрын нээлтийн үйл ажиллагаа болно.