Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландаас хөөгдөх Оросын дипломатч олдсонгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Британий холбоотон орнууд Английн Сэлисбури хотод Оросын тагнуулын экс ажилтан Сергей Скрипалийг охиных нь хамт химийн бодисоор хордуулсан явдлыг эсэргүүцэж, ОХУ-ын дипломат албан хаагчдыг нутгаасаа хөөх шийдвэр гаргасан билээ.

Эдгээр орнуудад АНУ, Канад, Австрали болон Европын олон орон багтсан юм. Тэд дипломатч нэрийн дор ажиллаж байгаа 100 гаруй тагнуулын ажилтныг онцлон хөөж байгаагаа мэдэгдэж байв.

Тэгвэл Британий колони байсан, Лондоны үнэнч холбоотон Шинэ Зеланд улс мөн эдгээр улсуудтай санаа нэгтэй байгаагаа илэрхийлжээ. Харин тус улсаас хөөгдөх хүн олдоогүй гэнэ.

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн “Бид Шинэ Зеландын нөхцөл байдлыг шалгаж үзлээ. Манайд нууцаар ажиллаж байгаа Оросын тагнуулч байхгүй гэж бид дүгнэж байна. Хэрвээ байсан бол бид хөөх байлаа” гэж өнөөдөр мэдэгджээ.

Шинэ Зеланд нь АНУ, Британи, Канад, Австралийг багтаасан “Five Eyes” (Таван нүд) тагнуулын мэдээлэл солилцох сүлжээний гишүүн орон юм.

 

Эх сурвалж: AFP